Стефен Көрригийн 3 настай хүү нэгэн зэрэг хоёр бөмбөг залж буй бичлэг олныг гайхшруулав


Сондор | YOLO.MN
2022-06-23

Дөрөв дэх удаа NBA-н аварга болоод буй Стефен Көрригийн хүү мөн л аав шигээ "од" болоход ойрхон байна. Учир нь гурван настай хүү Кэнон Көрри сагсны хоёр бөмбөгийг гараараа нэгэн зэрэг залж буй нь олны хайрыг татав.

Ердөө гуравхан настай хэр нь түүний энэхүү чадвар аавынхаа шийрийг хатаах чадварлаг тамирчин гарч ирэх таамгийг олонд төрүүлээд байна.

Стефен Көрригийн эхнэр бяцхан хүүгийнхээ ур чадварыг харуулсан бичлэгийг өөрийн инстаграмд нийтэлжээ.

Стефен Көрри хоёрдугаар сард NBC Sports телевизэд өгсөн нэгэн ярилцлагадаа "Тэр өрөөнийхөө хананд цагирагтай.  Хааяа шидэлтийн зайгаа туршсаар байгаа. Би түүнд бөмбөгийг хэрхэн шидвэл цагирагт оруулах талаар хэдэн заавар өгөхийг оролдсон ч тэр намайг сонсохгүй "Үгүй ээ, би ингэж шидмээр байна" гээд өөрийнхөөрөө шидээд байна лээ" гэжээ.

Стеф, Айеша Көрри нар Каноноос гадна 9 настай Райли, 6 настай Райан хэмээх хоёр охинтой билээ.

Эх сурвалж: Today

#Спорт