MBTI: Хоорондын зохицол


Г.Нандин | YOLO.MN
2022-06-20

Бид Myers-Briggs Type Indicator тестийн тусламжтайгаар өөрийн зан чанарын хэлбэрийг тодорхойлсон. Харин одоо таны зан чанар эргэн тойрны хүмүүсийнхтэй хэр сайн зохицдогийг олж мэдэцгээе. Та, таны найзууд, хайртай хүн чинь ямар төрлийн интроверт, экстраверт вэ? Тантай хэр нийцтэй байдаг бол?

Өмнөх нийтлэлүүдийг доор дараад уншаарай.

Зан чанарын MBTI тест:Өөрийгөө олоорой

MBTI тест: Ямар төрлийн интроверт вэ?

MBTI тест: Ямар төрлийн экстраверт вэ?

 

Энэ удаа мөн л зан чанарыг экстраверт, интроверт гэж хувааж үзэх болно.

Интроверт зан чанарууд

 

Экстраверт зан чанарууд

Нэмэлт мэдээлэл

Зарим зан чанарууд нь өөрийнхтэй нь төстэй зан чанартай хүмүүстэй бусдаасаа илүү зохицолтой байдаг. Судалгааны үр дүнд SJ (Sensing Judging) зан чанартай хүмүүс төстэй зан чанар бүхий хүмүүс хоорондын харилцаандаа 79хувь сэтгэл ханамжтай байдаг бол, IF (Intuitive Feeling) зан чанартай хүмүүс өөртэйгөө төстэй зан чанартай хүмүүстэй үүсгэсэн харилцаандаа 73 хувийн сэтгэл ханамжтай байдаг байна.

Харин зарим зан чанарууд өөртэйгөө төстэй зан чанартай хүмүүстэй зохицол муутай байдаг гэнэ. Дээр дурдагдсан судалгаагаар STP (Sensing Thinking Perceiving) зан чанарууд нь бусад STP-үүдтэй үүсгэсэн харилцаандаа 33 хувийн л сэтгэл ханамжтай гэсэн үр дүн гарсан байна.

Ерөнхийлөн харвал экстраверт, интроверт хүмүүс хоорондоо зохицол илүү сайтай байх хандлагатай юм.

Эх сурвалж: ncchomelearning

 

#Сэтгэл зүй