Польш улсын Вроцлав хотод энэ оны наймдугаар сарын 8-13 өдрүүдэд нисэх загварын спортын "Жолоодлогот загвар"-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээнд Монгол Улсаас таван тамирчин оролцох юм байна.
Тухайлбал, жолоодлогот уран нислэгийн F2B ангилалд Монгол Улсаа төлөөлөн Төв аймгийн Зуунмод хотын "Хүмүүн" цогцолбор сургуулийн сурагч Н.Номин оролцохоор эрхээ авчээ.
Дэлхийн аваргын тус тэмцээнд 2007 оноос манай тамирчид оролцож эхэлсэн. 2009 онд Хорват Улсад болсон дэлхийн аваргын тэмцээнд багаараа орж, амжилтаараа 42 орноос 16 дугаарт эрэмбэлэгдсэн. Мөн 2011 оны Аргентины тэмцээнээс манай тамирчин н.Батзориг хувийн амжилтаараа дөрөвдүгээрт шалгарсан бол 2013 онд Францын тэмцээний резинэн хөдөлгүүрт загварын уралдаанд багаараа дөрөвдүгээр байрт орж байжээ.
Ташрамд мэдээлэхэд, Монголд нисэх загварын спорт 1965 оноос эхлэлтэй. Үүнээс хойш 1990-ээд оныг хүртэл нисэх загварын хотын болон улсын аварга шалгаруулах тэмцээн Монголд жил бүр зохиогддог байв. Нийгэм эдийн засгийн хямралаас үүдээд 1990-ээд оны эхээр хэсэг завсарласан ч 1996 онд Монголын нисэх загварын спортын нийгэмлэг байгуулагдсанаар энэ спорт дахин сэргэжээ.
Нисэх загварын спорт чөлөөт нислэгийн, жолоодлогот, радио удирдлагат, нисдэг тэрэг, пуужин, зэрэг олон төрөлтэй аж.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх