Охид бүсгүйчүүдэд тулгамддаг асуудлуудын нэг бол яах аргагүй ариун цэвэр юм. Таамаглаагүй гэнэтийн асуудлууд, сарын тэмдэг хугацаандаа ирэхгүй байх тохиолдлууд бишгүй. Тэгвэл эдгээр асуудлыг өдөр тутмын ариун цэврийн хэрэглэл шийдэж өгдөг.
Өдөр тутмын хэрэглэлийг байнга ашиглах нь зөв үү?
Өдөр тутмыг зохисгүй байдлаар өдөр бүр хэрэглэх нь буруу. Учир нь өдөр тутмын хэрэглэлийг удаан хугацаагаар солихгүй байх нь харшил үүсгэх эрсдэлтэй ба агаар нэвтрүүлдэггүй өдөр тутам хэрэглэх нь үтрээний орчинд сөргөөр нөлөөлдөг.
Ямар үед хэрэглэх ёстой вэ?
Үтрээний үрэвсэлт өвчний үед байнга, сарын тэмдгийн өмнө, сарын тэмдгийн дараа, шээс задгайрах өвчний үед өдөр тутмыг хэрэглэж цаг тутамд солих нь зүйтэй.
Өдөр тутмын зохистой хэрэглээ
Өдөр тутмын хэрэглэлийг 2 цаг тутамд солих хэрэгтэй. Заавал шүү. 1-2 цаг тутамд солих нь нян бактери үржихээс сэргийлэх ба муухай үнэр гарахаас сэргийлнэ. Өдөр тутмын хэрэглэлийг удаан хугацаагаар солихгүй явбал эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчнөөр өвчлөх эрсдэлтэйг анхаараарай. Биеийн онцлогоосоо хамаарч урт, богино, нимгэн, зузаанаас сонгох ба хүсвэл анхилуун үнэр шингээсэн өдөр тутмыг ч хэрэглэж болох юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх