Их сургуулиа төгсөж, ажлын талбарт гарна гэдэг бидний амьдралд тохиолдох хэд хэдэн том алхамуудын нэг. Сонгосон мэргэжлээрээ эсвэл хийхийг хүссэн зүйлээ хаана, хэрхэн, хэнтэй хамтран ажиллах вэ гэдэг хамгийн чухал. Өмнөх нийтлэлээрээ ажил олгогчдоос залууст санал болгож буй 5 трендийг танилцуулсан бол энэ удаа анхны ажилдаа орох гэж буй залуусын мэдэх ёстой 5 зүйлийг хүргэж байна.
Ажил амьдралаа бод хө
Бид ажлын байран дээр дунджаар долоон хоногт 40 цагийг өнгөрүүлдэг. Хэдий энэ нь өдрийн 3/1-г ажлаа хийж өнгөрүүлнэ гэсэн үг болов ч долоон хоног, нэг сар, нэг жил гээд тооцоолоод үзвэл амьдралын нэгэн чухал эд эс яах аргагүй ажлын байр юм. Тиймээс анхнаасаа ажлын байраа сайтар судлан сонгох хэрэгтэй. Шинэ санаа, бүтээлч хандлагыг дэмжих 2000 гаруй эрч хүчтэй залуус, Үндэсний хэмжээний групп компаний нэг хэсэг болох залуусыг хайхаар Юнител групп 250 нээлттэй шинэ ажлын байр зарласныг мэдээгүй юм биш биз?
Диплом бол диплом
Их сургууль төссөнийг диплом батална гэж үү? Хэдийгээр диплом чиний их сургууль төссөнийг гэрчлэх боловч юу сурсан мэдсэн, ямар оюутан байсныг ажлын байран дахь ур чадвар мэдлэг туршлагаар шалгадаг. Сүүлийн үед ажил олгогчид ажлын туршлага шаардахгүй, ажилдаа хандах хандлага, зан чанарыг чухалчилдаг болсныг бүү мартаарай.
,
Ер нь яагаад заавал 09:00 цагт ирэх ёстой юм?
Ажил олгогчид өөрсдийн гэсэн байгууллагын дүрэм журам, ажиллах цагийн хуваарийг анх очиход чинь танилцуулах болно. Цаашид хэдий хугацаанд ажиллахаа мэдэхгүй учир аль болох удаан хугацаанд, тогтвортой ажиллаж болох хуваарийг харгалзаж үзээрэй. Сүүлийн үед ажил олгогчид тогтсон цагийн хуваариар биш, сонголтот, илүү уян хатан цагийн системтэй болсоор байна. Үүний нэгэн жишээ бол Юнител групп. Юнителийн хамт олонд юу чадаж, юу хийж буй чинь, чиний ажлын үр дүн, бүтээмж чухал болохоос заавал өглөө 09:00 цагт ирэх тийм ч чухал биш. Тэр байтугай заавал хаа холоос түгжрэлд гацахгүйгээр хотын өнцөг булан бүрт байрлах оффисуудаас өөртөө хамгийн ойрыг сонгон очиж ажиллах боломжтой болж байна гэнээ. Nice уу?
How to enjoy work? Энэ нь их амархан…
Ажилд орно гэдэг шинэ хамт олон, найз нөхөдтэй болох боломж шүү дээ. Ялгангуяа ижил сонирхол хоббигоороо нэгдэх нь ажлын байран дээрх бүтээмжийг ч нэмэгдүүлдэг гэдгийг мартаж болохгүй. Зарим компаниуд ажиллагсдынхаа сонирхлыг дэмжих зорилгоор олон тэмцээн уралдаан зохиодог, хобби нэгтнүүдийн клуб байгуулдаг болсныг мэдсэн үү? Юнител группт гэхэд сар бүр нэгээс хоёр төрлийн тэмцээн зохиогддог бөгөөд энэ дунд нь Ludo-ийн тэмцээн хүртэл багтдаг гээд бод доо. Мөн dresscode-той өдрүүд байдаг ба Hip-hop хувцас, дээл, хар өнгийн хувцас, эсвэл үлгэрийн баатрын дүрд хувирах өдөр гээд янз бүрийн өдрүүд ч байдаг гэнэ. Янзын уу?
Мэдэхгүй байвал асуучихаж байгаарай
Шинэ ажилчид мэдэх ёстой зүйл юм чинь гэж бодон санаа зовон асуухгүй байх нь бий. Харин шинэ ажилчид асууж, мэдэхийг эрмэлзэх нь бусдад таалагддаг гэнэ шүү. Бас “Би шинэ хүн юм чинь мэдэхгүй байх нь аргагүй” гэсэн хандлага бүү гаргаарай.
Шинэхэн ажлын талбартаа тавтай морил…
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх