Попын гүнж дуучин Бритни Спирс болон түүний сүйт залуу Сэм Асгари нар өөрсдийг нь дэмжигчдэд талархлаа илэрхийлжээ.
Энэ сарын эхээр дуучин бүсгүй хөл хүнд болсон талаараа олон нийт, шүтэн бишрэгчдэдээ мэдэгдсэн ч хүүхэд нь зулбасан харамсалтай мэдээг саяхан хуваалцсан юм. Энэхүү хэцүү үйл явдалд шүтэн бишрэгчид, олон нийтийн зүгээс маш их дэмжлэг, урмын үгс ирсэнд тэд талархжээ.
“Бид хоёр та бүхний дэмжлэгийг мэдэрсэн. Бид аливааг эергээр харж, ирээдүй рүүгээ алхам алхмаар урагшлах болно. Хэцүү байгаа ч бид хоёулхнаа биш гэдгээ мэдрэх сайхан байна. Хувийн орон зайг маань хүндэтгэсэнд баярлалаа. Бид удахгүй өнөр өтгөн гэр бүлтэй болох болно” гэж 28 настай хувийн дасгалжуулагч Асгари өөрийн сошиал хуудаст бичжээ.
Харин 40 настай поп од "Энэ бол ямар ч эцэг эхийн хувьд аймшигтай үе юм. Магадгүй бид бага зэрэг хүлээх ёстой байсан ч сайхан мэдээг хуваалцахдаа хэтэрхий их баярласан байсан. Бие биеэ хайрлах хайр бол бидний гол хүч юм. Бид сайхан, өнөр өтгөн гэр бүл болохын төлөө хичээх болно. Та бүхний дэмжлэгт талархаж байна” гэжээ.
Бритни Спирс хуучин нөхөр Кевин Федерлайнаас 16 настай Шон, 15 настай Жэйден хэмээх хоёр хүүтэй билээ. Дуучин бүсгүй өнгөрсөн дөрөвдүгээр сард Асгаритай хамт Хавайд амраад буцаж ирснийхээ дараа гурав дахь хүүхдээ хүлээж буйгаа мэдэгдээд байсан.
2016 онд танилцаж байсан Спирс, Асгари нар 2021 оны есдүгээр сард сүй тавьсан билээ. Тэд хуримын товоо төлөвлөсөн ч хэзээ гэдгээ хэлээгүй байгаа юм.
Эх сурвалж: Today
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх