Нью-Йоркын марафонд оролцсон галуу


Г.Нандин | YOLO.MN
2022-05-19

Нью-Йоркын Бостон хотод 2021 оны арван нэгэн сард болсон марафонд Wrinkle нэртэй галуу оролцогч хүмүүстэй эн зэрэгцэн уралдаж байжээ. Өөрийн жижиг хоёр хөлөө сурамгай ашиглан шажиг шажиг хийн чадахаараа хурдан гүйж байгаа нь олны анхаарлыг ихэд татаж байсан гэнэ.

Галууны эзэн: “Галуугаа дагуулж марафон үзэхээр ирэхэд Wrinkle хүмүүсийн гүйж байхыг хараад оролцохыг хүссэн. Тэгээд хэсэг хугацаанд оролцогчидтой зэрэгцэн гүйсэн юм” гэжээ.

Уг үйл явдлаар галуу маш алдартай болсон ба өөрийн гэсэн Tik Tok, Instagram хаягтай болжээ. Instagram хаяг нь хэдийнээ 600 мянган дагагчтай болсон байна.

Wrinkle-ийн жижигхэн хөлнүүдийг гүйхэд нь хамгаалахын тулд түүнд зориулан хийлгэсэн  гутал өмсүүлжээ.  Гэхдээ энэ нь маркетингийн үйл ажиллагаа байсан ба бүтээгдэхүүний брэнд нь түүний Instagram хаягтай ижил нэртэй аж.

Түүний шүтэн бишрэгчид нь дараагийн марафоноор дахин харна гэж найдан, тэсэн ядан хүлээж байгаа юм.

Эх сурвалж: keeplaughingforever

#Сонин хачин