“ҮЕРХЭЛ МИНИЙ БОДЛООР...” цахим судалгаандаа ЭНД дарж оролцоод НЭГЖЭЭ ХОЖООРОЙ
Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Би түүнд сэтгэлээ илчилбэл найз маань гомдчих болов уу
Сайн байна уу? Би одоо 15 настай л даа. Гэхдээ нэг хөвгүүнд чин сэтгэлээсээ сайн болоод байх шиг байна. Анх намайг шилжиж ирэхэд л өдөж хоргоогоод салдаггүй, тоглоомтой хүүхэд л дээ. Анхандаа ч би түүнд сайн байгаагүй ээ. Гэхдээ юм болгонд л таарчихаад, нэг багт үргэлж хувиарлагдад л... Харин 6-р ангиа төгсөхдөө би түүнийг мартсан байсан юм. Хичээл эхлээд удаагүй байсан. Гэтэл гэнэт суудал солиход л миний хойно ирээд суучихсан. Тэрнээс хойш л түүний зан аашинд татагдаад байгаагаа мэдэрсэн. Гэхдээ энэ чухал биш хамгийн гол нь тэр өмнө нь миний найзтай үерхдэг, түүнд сайн байсан юм, гэхдээ салахдаа найз маань сайн хэвээрээ үлдсэн. Үүнийг нь би мэддэг. Гэтэл би найзынхаа сайн хөвгүүнд бүр л татагдаад байх юм. Хэрэв түүнд сэтгэлээ илчилбэл найзаа ямар их гомдоохоо би сайн мэдэж байна. Харин түүнд хэлэхгүй л бол би түүнийг алдах юм шиг санагдаад байна. Би яг яах вэ, мөн түүнийг өөрийн мэдэлгүй бодоод л суух юм, түүнийг харах эсвэл бодох тоолонд нэг л инээмээр эсвэл уйлмаар болох юм. Зүрх зөөлхөн хөндүүрлээд, би үнэхээр сайн болчихсон юм болов уу?
ЗӨВЛӨГӨӨ: Цаг хугацаа өнгөрөх тусам энэ асуудал магадгүй хэцүү биш болж эхлэх юм
Сайн байна уу, захидал бичсэнд баярлалаа. Хүн бүрийн амьдралд тохиолдох олон сайхан зүйлсийг нэг бол хайр дурлал, шохоорхол. Энэ бол хэвийн сайн зүйл. Чамд хэцүү байгаа бол эхлээд өөрийгөө сайн ажиглаарай. Түүнтэй харилцахгүй байвал чамд тийм ч хэцүү биш байна уу, хэцүү байна уу гэдгийг анзаараарай. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ асуудал магадгүй хэцүү биш болж эхлэх юм. Харин хэцүү байвал үнэнээ хэлээд мөн чамайг гомдоохыг хүсэхгүй байгаа учраас хэлээгүй гэдгээ хэлээрэй. Эцэст нь хэлэхэд амьдралд яг үүн шиг асуудал олон тохиолдох болно. Тэр бүрт чи бэлтгэлтэй байж зөв шийдвэр гаргаж байгаарай. Чи чадна аа
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Д.Лхамсүрэн
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх