Дуулсан дуундаа дургүй К-поп айдолууд


Б.Дариа | YOLO.MN
2022-05-12

Айдолуудын үг үйлдэл бүхэн олон нийтийн анхаарлын төвд байдаг. Ялангуяа тайзан дээр дуулж, бүжиглэж байхдаа үргэлж хамгийн сайнаараа байж, үзүүлбэрээ төгс үзүүлэхийг хичээдэг. Энтерайнментаас нь өгсөн дууг дуулж, зааж өгсөн бүжгийг нь амилуулж бүжиглэдэг ч тэд ч бас хүн шүү дээ. Бидэнд дуртай, дургүй к-поп дуу байдаг шиг тэд ч өөрсдийнхөө дуулсан дуунд дургүй байж болно.  Ингээд өөрсдийн дуундаа дургүй, зарим тохиолдолд бүр үзэн яддаг айдолуудаас хүргэж байна.  

Nayeon (I am Gonna Be a Star)

Тэр энэ дуугаа үзэн яддаг. Учир нь Nayeon-д “I am gonna be a star” гэдэг үгтэй л хэсэг байдаг ба үүнийгээ маш олон удаа давтах хэрэг гардаг. Мэдээж нэг үгээ дахин дахин давтаад байхаар хэнд ч таагүй, уйтгартай санагдах байх.

Sunmi (Tell Me)

Wondergirls хамтлагийн хамгийн алдартай, хит болсон дуу. Гэсэн ч Sunmi Tell Me дууныхаа бүжиг, концепт-д дургүй гэнэ. Тэр бүр JYP-с энэ дууг олон дуулуулахгүй байхыг гуйж байжээ.

Taeyeon (Эгдүүтэй концепт-той дуунууд)

Taeyeon эгдүүтэй хэв маягтай дуунд маш, бүр маш дургүй. Дургүй зүйлээ хийхээс өөр аргагүй учир заримдаа үзүүлбэр үзүүлэхээс өмнө уйлдаг байсан гэнэ. Гэсэн хэдий ч тайзан дээр инээж, хамгийн сайнаараа хичээж байгаа нь гайхалтай биш гэж үү?

Irene (Rookie)

Концепт, бүжиг дуу гээд энэ дууны бүх хэсгийг хэтэрхий хүүхдийнх шиг гэж боддог.

Sana-гаас бусад Twice-н гишүүд (Signal)

Тэд энэ дууг Twice-н имидж, ерөнхий концепт-той тохирдоггүй гэж боддогоо хэлж байжээ. Харин Sana JYP-д энэ дууг өгсөнд баярладаг. Учир нь Signal үнэхээр хит болсон шүү дээ.

                                               

Эх сурвалж: quara

 

#Оддын тухай