Монголын сагсан бөмбөгийн шигшээ багт 25 тоглогчийг дуудлаа


Сондор | YOLO.MN
2022-04-29

Монголын сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөл хуралдаж шигшээ багийн бүрэлдэхүүн болон бусад асуудлаар шийдвэр гаргажээ. Үндэсний шигшээ багт 25 тоглогчийг дуудсан бөгөөд тамирчдыг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 29-ий баасан гарагт 19:00 цагаас Уран Ган спорт танхимд цуглуулахаар болсон байна.

Үндэсний шигшээ багийн даргаар М.Отгонбаяр ажиллах бол Ерөнхий дасгалжуулагчаар Ч.Ижилболд, туслах дасгалжуулагчаар Ц.Чинзоригт, н.Алтан-Очир нар ажиллана.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

1.Б.Билгүүн /Хасын Хүлэгүүд/
2.О.Сэргэлэн /Хасын Хүлэгүүд/
3.Ц.Азбаяр /Хасын Хүлэгүүд/
4.Г.Насанжаргал /Хасын Хүлэгүүд/
5.Т.Санчир /Эрдэнэтийн Уурхайчид/
6.О.Очирбат /Эрдэнэтийн Уурхайчид/
7.Г.Ган-Эрдэнэ /Эрдэнэтийн Уурхайчид/
8.Ч.Ихбаяр /Архангай Алтандорнодын Дайчид/
9.Б.Сүхбат /Тэнүүн Өлзий Металл/
10.Т.Ууганбаяр /Тэнүүн Өлзий Металл/
11.Э.Цэрэнбаатар /IHC Apes/
12.Ц.Сэргэлэнбаатар /IHC Apes/
13.Ц.Отгонжаргал /Завхан Brothers/
14.О.Эрдэнэцогт /Алдар Танан Гарьд/
15.А.Тэмүүжин /Алдар Танан Гарьд/
16.Б.Болдбаатар /Алдар Танан Гарьд/
17А.Энхбаясгалан /Этүгэн Баянгол Ирвэсүүд/
18.Д.Дөлгөөнмөрөн /Этүгэн Баянгол Ирвэсүүд/
19.Г.Баттөр /Этүгэн Баянгол Ирвэсүүд/
20.М.Өлзий-Орших /Багануур Тулнууд/
21.Н.Ганбаатар /Багануур Тулнууд/
22.Х.Мөнхтөр /Налайх Bison/
23.Ш.Энхийн-Од /Dayton Flyers/
24.Н.Батбаяр /Seoul Samsung Thunders/
25.Д.Баясгалан /Тайванийн лиг/

Монголын шигшээ баг 2025 оны Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолтоо зургаадугаар сарын эхээр хийх учиртай. Шигшээ баг Тайланд, Малайз, Вьетнам, Таитигийн шигшээ багуудтай D хэсэгт багтсан.

#Мэдээ