Amber Heard Johnny Depp-ийн нэр төрд халдсан хэргээр шүүх хурал 11 дэх хоногтоо үргэлжилж байх энэ үеэр "Aquaman 2" киноноос Amber Heard-ийг хасахыг хүссэн өргөдөлд хоёр сая хүн гарын үсэг зураад байна.
Өргөдлийн тайлбарт:
"Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдтэй адил гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг. Үүнийг хүлээн зөвшөөрч хүчирхийлэгчийг кино урлаг, энтертайнмент салбарт оршин тогтнохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой. Зөв зүйл хий. Aquaman 2-оос Amber Heard-ийг устга" гэж бичсэн байна.
Уг өргөдлийг 2019 оны арван хоёрдугаар сард эхлүүлсэн бололтой. Шүүх хурал үргэлжилж тэдний үймээн самуунтай харилцаа, хар дарсан зүүд шиг гэрлэлтийнх нь тухай муу муухай мэдээллүүд ар араасаа цацагдаж байгаа тул өргөдөл дахин эрчийг авчээ.
Зарим хүмүүс 'Aquaman 2' киноны Мерагийн дүрд Emilia Clarke тоглож ч болох юм гэсэн таамаглал дэвшүүлээд амжжээ.
Эх сурвалж:9GAG
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх