Хэрхэн K-pop одуудын нүүр будалтыг хийж сурах вэ?


Г.Нандин | YOLO.MN
2022-07-05

Өмнөд Солонгосын соёл, урлаг, гоо сайхны салбар сүүлийн жилүүдэд дэлхий даяар эрчээ аваад байгаа билээ. 

Өмнөд Солонгосын айдол, жүжигчдийн будалт, арьс арчилгаа нь дуу, хөгжим, бүжиглэлт, жүжиглэлтийн араас жагсах анхаарал татсан сэдвүүдийн нэг болсон. Тиймээс уг нийтлэлээрээ Солонгосын алдартнууд, к-поп айдолуудын түгээмэл будуулдаг хэв маягаар өөрийгөө хэрхэн будаж сурах тухай мэдээллийг хүргэж байна.

1. Арьсаа бэлтгэх

Солонгосын алдартнуудын будалтын онцлох ялгаа нь гялтганасан, чийглэг харагдах арьс. Арьсаа ийн харагдуулахын тулд гялтганадаг крем, гялалзуулагч ашиглах шаардлагатай ч хамгийн чухал, эхний алхам нь арьс арчилгаа юм.

Солонгос арьс арчилгаа нь ихэвчлэн чийгшүүлэх, гялтгануулахад чиглэсэн байдаг. Хуурай, тослог ямар ч арьстай байсан үргэлж чийгшүүлж, арчилж байхыг зөвлөдөг.

Тиймээс эхлээд маш сайн чийгшүүлэгч тосноос гадна, гиалуроны хүчил, эмгэн хумсны салиатай бүтээгдэхүүнүүд сонгон хэрэглээрэй.

2. Нарнаас хамгаалах

Арьс арчилгааны хамгийн чухал алхам нь мэдээж нарны тос хэрэглэж арьсаа хамгаалах болно. 

Нарны хамгаалалттай крем ашигласан ч хангалттай хэмжээнд байж чадахгүй учраас нарны тосыг огт алгасаж болохгүй. Нарны тос нь арьсыг нарны туяанаас хамгаалж эрт үрчлээ үүсэхээс сэргийлэхээс гадна арьсыг гялтгануулж чийгшсэн, толигор харагдуулна.

3. BB крем, cushion

Солонгост өө сайн дардаг зузаан кремнээс илүүтэй натурал харагддаг, түрхэхэд амархан төрлийн кремнүүд илүү алдартай.

Энэхүү арьс арчилгаа, өө даралтыг нийлүүлсэн бүтээгдэхүүн нь будалтын хэв маягт маш сайн тохирдгоос гадна цаг агаарын онцлогт таардаг.
Ийм төрлийн будалт хийхээр сонирхож байвал матте кремнээс татгалзаарай.

4. Өө дарагч

Дээр дурдсанчлан өө даралт багатай крем ашиглаж толигор арьстай боллоо. Одоо нэмэлт өө дарагч хэрэг болно. Кремний дарж чадаагүй арай тод хэсгүүдийн өөг дарах шаардлагатай.

Мөн энэ будалтад сүүдэр бараг тавьдаггүй учир өө дарагчийн тусламжтайгаар зарим хэсгээ тодруулаарай. (нүдний доор, хөмсөгний доор, дунд, уруулын дээр, эрүү, эгэмний яс гэх мэт)

5. Нүдний будалт

Нүд бол гол анхаарал татах хэсэг. Хамгийн чухал нь шүү. Бор, ягаан гэх мэт тод биш өнгө сонгох ёстой ба сааг ашиглаж нүдэнд анхаарал татах техникийг ашигладаг.

Гол хоёр будалтын арга нь puppy eyes, aegyo sal.

Puppy eyes нь контур, тенээ доош нь чиглүүлж нүдийг зөөлөн, том харагдуулдаг арга. Харин aegyo sal нь нүдний доор нэмэлтээр сүүдэр өгч доорх зурган дээр үзүүлсэн дүр төрхийг бүрдүүлэхийг хэлдэг.

Арьсны өнгөтэйгөө тохируулж тенээ сонгодог ба бор өнгийн контур түгээмэл ашигладаг.

6. Хөмсөг

Хөмсгийг нүүрний хэлбэр, үсний өнгөтэйгөө илүү тохирохуйц өнгө, хэлбэртэй болгоно. Мөн илүү бүдэг тал руугаа, өнцөггүй зурдаг.
Энэ аргаар хөмсгөө будахын тулд эхлээд хөмсөгнийхөө зэрлэг, илүү үсийг сайн авч, бэлдэх хэрэгтэй.

7. Хацар өнгөлөгч

Хацар өнгөлөгчийг арьсны өнгөнд тохируулж сонгоно. Нүүрнийхээ дээшээ чиглэлтэй хэсгүүдэд түрхэх ба энэ нь хацар, эрүү байж болно.
Гол төлөв хацраа өнгөлдөг.

8. Уруул

Хамгийн түгээмэл уруул будах хэлбэр нь омбре уруул будалт юм.

Энэ будалт нь уруулыг нүүрний бусад хэсэгтэй уусгаж харагдуулдаг ба илүү зөөлөн, том харагдуулах болно.

Будалтыг хамгийн тод харуулсан зургуудаас сонирхуулбал:

Амжилт <3

Эх сурвалж: dailyvanity

#Гоо сайхан