“ҮЕРХЭЛ МИНИЙ БОДЛООР...” цахим судалгаандаа ЭНД дарж оролцоод НЭГЖЭЭ ХОЖООРОЙ
Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Тэр миний амьсгалах агаар болчихоод байна
Би түүнтэй бараг хоёр сар орчим үерхсэн. Одоо салаад сар гаруй болж байна. Түүнгүй байх үнэхээр хэцүү байна. Яг л биеийн минь аль нэг хэсэг байхгүй болчихсон мэт санагдаад байх юм. Бүх зүйл түүнийг минь санагдуулж, би яг галзуурах гээд байна. Цаг хугацаа өнгөрөх тусам түүнийг мартах биш улам л санаж үгүйлж, хайрлаад байх юм. Би өмнө нь хэзээ ч хэнд ч ийм их хайртай болж байгаагүй. Түүнийг мартах гэж хичээх ч хэцүү байна. Түүнийг харах бүрт, хоолойг нь сонсох бүрт зүрх яг л чээжнээсээ гарах нь уу гэлтэй түргэн түргэн цохилох юм. Түүний хэлсэн "Би юу ч мэдрээгүй" гэх үг бодогдоод болохгүй юм. Бид буцаж нийлэх болов уу? Эсвэл бүх зүйлс үнэхээр ингээд дуусчихав уу? Би яг яах ёстой юм бол оо? Түүнийг өдөр шөнөгүй бодож, зүүдлэх хэцүү байна. Тэр яг л миний амьсгалах агаар болчихоод байна. Ийм байдалтай байх үнэхээр хэцүү байна. Яах вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Цаашдаа илүү олон сайхан зүйлс, учралуудаар дүүрэн байна
Сайн байна уу, Өөрийн хэцүү байгаа мэдрэмжээ хуваалцаж гарц хайж буй чинь тун сайн. Чиний захидлаас нөхцөл байдлын өнгөрсөн цагийн мэдрэмжүүдийг л илүүтэй авлаа. Мэдээж чамд хэцүү байгаа хэн ч чам шиг тийм мэдрэмжийг мэдэрч чадахгүй. Гэхдээ юу гээч, хүн бүхэнд тийм хэцүү үе тохиолддог. Өнөөдөр чи шаналж байгаа ч нэг зүйлийг бодоорой. Чамд хүнийг хайрлаж чадах тэр бүр тохиогоод байхгүй чадвар байна шүү дээ. Энэ л чухал. Чиний амьдрал цаашдаа илүү олон сайхан зүйлс, учралуудаар дүүрэн байна гэдэгт итгэлтэй байна. Тэр хүн “Би юу ч мэдрээгүй" гэж хэлсэн нь тэр хүн чамайг хэн бэ гэдгийг таних болоогүй байгаа хэрэг. Харин чи хүлээх эсэхээ өөрөө шийдэх хэрэгтэй. Чи чадна аа
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Д.Лхамсүрэн
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх