Бидний мэдэхгүй зүйлс: Instagram random facts


Д.Даваажав | YOLO.MN
2023-05-16

Хэрэглэгчдийн тоо нь өдрөөс өдөрт хурдацтайгаар өсөн нэмэгдэж буй платформ бол яах аргагүй Инстаграм билээ. Дан ганц зураг гэлтгүй олон төрлийн контент байршуулах боломжтой тус платформыг нэрийн хуудсаа болтол нь хөгжүүлсэн хүмүүс ч байдаг. Ингээд инстаграмын тухай сонирхолтой баримтууд, хамгийн үзүүштэй хаягуудыг хүргэж байна.

1.Instagram анх 2010 оны  аравдугаар сарын 6-нд нээлтээ хийсэн бөгөөд эхний өдрөө 25,000 хэрэглэгчтэй болжээ.

2.Instagram анх Codename гэж нэрлэгдсэн байсан ч нээлтээ хийхээс өмнө нэр нь Instagram болж өөрчлөгдсөн.

3.Instagram гэдэг нэр нь "instant" болон "telegram" гэх үгсийг нэгтгэсэн гаралтай.

4.Instagram дахь хамгийн анхны зургийг тус платформыг үүсгэн байгуулагч @kevin 2010 оны долоодугаар сарын 16-нд нийтэлсэн бөгөөд энэ нь нохойны зураг байсан юм.

5.Instagram-ын нийт хаягны 8 хувь нь хуурамч болохыг судалгаагаар тогтоожээ.

6.Instagram-д байршуулсан хамгийн их хоолны зураг бол пиццаны зураг юм.

7.Facebook 2012 онд Instagram-ыг нэг тэрбум доллараар худалдаж авсан. Худалдан авах үед платформ дээр ердөө 30 сая хэрэглэгч байжээ.Харин одоо ойролцоогоор нэг тэрбум хэрэглэгчтэй.

8.Instagram нь АНУ, Орос, Турк, Бразил, Их Британи зэрэг улсад хамгийн их алдаршсан.

9.Instagram-д хамгийн их хэрэглэгддэг эможи бол зүрх эможи юм.

10.Сар бүр Google-ээс "Instagram" гэж 16 сая гаруй хайлт хийдэг.

11.Instagram-д хамгийн их дагагчтай таван брэнд нь National Geographic, Nike, Victoria’s Secret, 9GAG, Nike Football

12. Instagram дээр 290 сая гаруй сельфи байдаг.

Instagram дээр дагах 9 сонирхолтой хаяг

@humansofny

Brandon Stanton Нью-Йорк-ын эргэн тойрон дахь хүмүүсийн зургийг санамсаргүй авч, зургийн тайлбарт тэдний түүхийг өгүүлдэг. Энэ бол зурагнаасаа илүү тайлбар нь хүчтэй байдаг ховор Instagram хаягуудын нэг юм.

@natgeotravel

Дэлхийгээр аялахыг хүсэж мөрөөддөг хүн бүрийн дагавал зохих National Geographic Travel хаяг чамд утаснаасаа л  дэлхийн хамгийн агуу гайхамшигтай газруудыг үзэж сонирхох боломжийг олгоно. 

@casetify

Casetify-д ямар ч хуурамч зүйл байхгүй. Тод өнгө, өвөрмөц видео, гайхалтай чанартай амьд гэрэл зургуудаараа Casetify чиний харааг булаана. 

@penguinrandomhouse

Хэрвээ чи номын хорхойтон бол энэ хаягийг заавал дагаарай. Номын хавтасны шинэлэг дизайн, зураг авалтын орчин зэрэг нь үнэхээр сонирхолтой. 

@nationalportraitgallery

Одоо би та бүхний анхаарлыг Үндэсний хөрөг галерейн Instagram хаягт хандуулъя. Хамгийн олон хөрөг зурагтай урлагийн галерей учир тэдний Instagram хаягт хөрөг зураг тоо томшгүй олон байдаг. Гайхалтай зургуудаас хуваалцахаас гадна заримдаа зураач нь зураг хэрхэн амилсан тухай өгүүлдэг.

@idafrosk

Ida Skivenes-ын хөгжүүлдэг тус Instagram хуудаснаас олон хоолоор урласан бүтээлүүдийг олж харж болно. Амжилттай Instagram хаяг бий болгох нууц жор бол өөрийн төсөөллийг ашиглан өвөрмөц контент бүтээж, бүтээлч байдлаа дараагийн түвшинд гаргах явдал юм.Түүний жишээг idafrosk хаягаас харах бөгөөд идэхэд ч хайран санагдана гээч.

@dogsofinstagram

Хэрвээ чи нохойнд хайртай нэгэн бол энэ хаяг чамайг хэзээ ч уйдаахгүй. Нохойнуудын хөгжилтэй мөчүүд болон тэдний өдөр тутамдаа хийдэг зүйлсийг сонирхолтойгоор харуулсан энэ хаягийг дагаарай.

@cinematic.in.ub

Сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн киноны хэсгүүд болон бид бүгдийн сэтгэлд үргэлж эгшиглэж байдаг дуунуудаар дүүрэн энэ хаяг чамд таалагдах болно гэдэгт итгэлтэй байна.

@subwaybookreview

Энэ бол англи хэл сурахаар хичээж буй, эсвэл уран зохиол сонирхдог хүмүүст, нэг бол зүгээр л унших дуртай хүмүүст зориулсан Instagram хаяг. Үүсгэн байгуулагч нь метронд зорчиж байхдаа хүмүүсээс унших материалаа хэрхэн сонгох талаар ярилцлага авч, платформ дээр баримтжуулжээ. Түүний зорилго нь зөвхөн номыг онцлох биш уншиж буй хүмүүсийн онцгой ертөнц, түүхийг онцлох явдал юм. 

#Технологи