Баян болмоор байна гэсэн үү дээ?


Х. Болормаа | YOLO.MN
2022-03-18

Дадал зуршил хүн бүрийн амьдралыг өөрчилж чадна. Чиний өдөрт юу хийж байгаа нь чиний ирээдүйтэй шууд холбоотой. Өсвөр насан дээрээ л амжиж өсөх сэтгэхүйг суулган баяжих хаалгыг өөртөө нээх нь удаан хэдий ч хамгийн үр дүнтэй арга бөгөөд жинхэнэ сэтгэлээрээ болон түрүүвчээрээ баяжиж чадах юм шүү. Дэлхийн хамгийн эрэлттэй тархи, ой санамжийн дасгалжуулагчдын нэг болох Jim Kwik бол маш олон хүмүүсийн амжилтад хүрэх замд нь тусалж байсан нэгэн бөгөөд тэрээр тэрбумтнуудын амжилтын гол нууцаас хуваалцсан юм. Ийнхүү бид түүний зөвлөсөн өглөө бүр хийж хэвших хэрэгтэй зуршлуудаас хүргэж байна.

МӨРӨӨДЛӨӨ ЭРГЭН САНАХ

Өглөөний нартай зэрэгцэн сэрээд шууд л утсаа шүүрч авахын оронд өөрийн мөрөөдлүүдээ санах хэрэгтэй гэж Jim Kwik үзэж байна. Үнэн хэрэгтээ хүн мөрөөдөж байх үедээ далд ухамсраараа тэр өдөр анхаарлаа төвлөрүүлэх ёстой зүйлээ эргэцүүлэн бодож, зөв шийдлийг боловсруулдаг байна. Энэ нь таны тархины эд эсийг сэргээж, ажил хийх эрч хүчийг бэлэглэх юм.

ОРОО ХУРААХ 

Ороо хурааж хэвших нь амжилтын бас нэгэн нууц юм. Хүн сахилга баттай байх нь маш чухал бөгөөд өглөө болгон ганц хоёр минутыг ороо хураахад зарцуулах нь таны бусад зүйлсэд хандах хандлагыг тодорхойлдог байна. Мөн  Jim Kwik-ийн хэлж байгаагаар та орой ажлаа тараад гэртээ ирэхдээ өөрийн амжилт руугаа явж буй хэрэг хэмээн хэлсэн байдаг. Яагаад гэвэл та цаг заваа зарцуулаад ороо хураагаад буцаагаад засах гэж байна шүү дээ.

ӨГЛӨӨ БОСООД УС УУХ

Бидний бие организм шөнийн цагаар сэргэж, энерги хуримтлуулахаас гадна шингэний алдагдалд орсон байдаг. Та өлөн ходоод дээрээ ус ууснаар дотор эрхтний үйл ажиллагаа хэвийн явагдаж эхлэх юм.

БЯСАЛГАЛ ХИЙЖ АМЬСГАЛАА ХЯНАХ

Ямар ч бясалгалын арга хэрэглэж болно. Тухайлбал YouTube дээр бясалгалын бичлэгүүдийг сонсонгоо амьсгалаа хянаж болох бөгөөд тусгай аппликейшн ч хэрэглэж болох юм. Толгойд орж ирэх илүү дутуу бодлуудаасаа хэсэг хугацаанд ангижирч зөвхөн амьсгалаа ажиглах нь тайвшруулан сэтгэл санаа тайвшруулан дээшлүүлэх юм.

ХУРДТАЙ ХӨДЛӨХ

Бясалгал хийсний дараа биеийн чилээгээ гаргаж, сэргэхийн тулд хурдтай хөдлөх хэрэгтэй билээ. Гэдэсний таталт, суниалт, дээсээр үсрэх, гүйх зэрэг та өөрийн дуртай дасгалаа хийгээрэй.

ХҮЙТЭН ШҮРШҮҮРТ ОРОХ

Хурдтай хөдөлсний дараа мэдээж шүршүүрт орох нь зөв санаа юм. Харин халуун биш хүйтэн усаар биеэ угаах нь таны мэдрэлийн системд сайнаар нөлөөлж, биеийн алжаалыг тайлдаг байна.

ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТЭР ХӨТЛӨХ

Бодол санаанд тань орж ирсэн бүх зүйлсийг гараараа бичэн тэмдэглээрэй. Түүхэнд бичигдсэн суут ухаантнууд болон авьяаслаг хүмүүс тэмдэглэлийн дэвтэр хөтөлснөөр гайхамшигт санаануудыг гаргасан байдаг.

ХИЙХ ЗҮЙЛСИЙН ЖАГСААЛТ ГАРГАХ

Эхлээд өөрийн эрхэлдэг ажилтай холбоотой гурван хийх ёстой зүйлээ бичээд дараа нь хувийн чиглэлээр хийх гурван зүйлийн жагсаалтыг гаргах хэрэгтэй. Тэдгээр нь заавал маш том, хэцүү ажлууд байх шаардлагагүй юм. Гэсэн ч тухайн өдрөө заавал хийж амжуулах нь чухал гэдгийг санаж яваарай. Тэгснээр зорилгодоо хүрч, сахилга баттай болох байна.

ТЭР ӨДРӨӨ МЭДРЭХИЙГ ХҮСЭЖ БАЙГАА МЭДРЭМЖҮҮДИЙГ БИЧИХ

Өдрөө эхлүүлэхээс өмнө яг ямар мэдрэмж авмаар байгаагаа төсөөлөн бичих нь таны сэтгэл санааг бэлтгэж өгдөг байна. Тийм учраас өөдрөг, гэгээн бодлуудаар дүүрэн байхын тулд аз жаргал, хайр, өөртөө итгэх итгэл зэрэг мэдрэмжүүдийг тэмдэглээрэй.

НОМ УНШИХ 

Ном унших нь мэдлэгийг тань арвижуулах хамгийн шилдэг арга билээ. Бусдын амьдралын түүх болон алдаа, оноог та номоос л мэдэх боломжтой юм. Өдөрт дор хаяж 20-30 минут ном уншихыг хичээгээрэй.

#Зөвлөгөө