Парисын загварын долоо хоногт хүрэлцэн ирсэн харц булаам алдартнууд


О. Эрдэнэцэцэг | YOLO.MN
2022-03-04

Жил бүрийн хавар, намар загварын салбарын хамгийн онцлох үйл явдлуудын нэг болох “Загварын долоо хоног” зохиогдож, алдартай брендүүд дараа улирлынхаа шинэхэн коллекцийг танилцуулдаг билээ. 

Загварын долоо хоногуудаас олны анхаарлыг хамгийн их татдаг Парисын загварын долоо хоног өнгөрсөн хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 8 хүртэл үргэлжилж байгаа бөгөөд дэлхийн алдарт Dior, Saint Laurent, Off-White, Balmain зэрэг брендүүдийн Намар/Өвлийн коллекцтай танилцахаар чухам ямар алдартнууд хүрэлцэн ирснийг харцгаая. 

BLACKPINK хамтлагийн гишүүн Kim Jisoo

BLACKPINK хамтлагийн гишүүн Jisoo өнгөрсөн намрын загварын долоо хоногт Dior брендийн загварын шоунд ирж олны анхаарлыг татсан бол энэ удаад ч мөн хүрэлцэн ирж урьдын адил шуугиулаад амжжээ. Тэрээр загварын шоунд ирэхдээ 90-ээд оны классик кино болох “Clueless”-ийг санагдуулам шар шоотой богино даашинзыг мини “Lady Dior” цүнхтэй хослуулсан нь түүнийг үнэхээр үзэсгэлэнтэй харагдуулж байлаа. 

Жүжигчин Anya Taylor-Joy

Залуу жүжигчин Anya Taylor-Joy ч мөн Dior брендийн Намар/Өвлийн загварыг үзэхээр Парист иржээ. Жүжигчин бүсгүй маань хүрэлцэн ирэхдээ гялалзсан мини даашинз, хар хүрэм болон үсэндээ тууз зүүсэн нь  “Queen’s Gambit” киноны Beth Harmon дүрийг нь санагдуулам байсныг загварын сэтгүүлчид онцолсон байна. Мөн тэрээр саяхнаас тус брендийн олон улсын төлөөлөгчөөр ажиллах болсон билээ. 

Дуучин Rihanna, реппер ASAP Rocky

Нэгдүгээр сард хөл хүнд болсноо зарлаж, фенүүддээ гэнэтийн бэлэг барьсан алдарт дуучин Rihanna болон түүний найз залуу реппер ASAP Rocky нар хамтдаа Парист загварын долоо хоногт хүрэлцэн ирсэн байна. Алдарт дуучин маань Dior брендийн загварын шоунд хүрэлцэн ирэхдээ дотуур хувцсыг савхин хүрэм, арьсан гуталтай хослуулсан нь олон нийтийн анхаарлыг нэлээдгүй татсан шүү. 


Супер модель Adriana Lima

Өдгөө гурав дахь хүүхдээ өлгийдөн авахаар бэлдэж буй дэлхийн супер модель Adriana Lima нөхөртэйгөө хамт Balmain брендийн загварын шоунд хүрэлцэн иржээ. 

Жүжигчин Ashley Park 

“Emily in Paris”-ийн загварлаг, эгдүүтэй Mindy-гийн дүрийг бүтээсэн жүжигчин Ashley Park Dior брендийн шоуг үзэхээр ирсэн байна. Загварлаг хэвээрээ л байна шүү. 

Victoria Beckham болон Romeo Beckham

Дэлхийн алдарт хөлбөмбөгч David Beckham-ийн эхнэр Spice Girls хамтлагийн дуучин асан Victoria Beckham Saint Laurent  брендийн загварын шоунд 19 настай хүү Romeo Beckham-тай хамт хүрэлцэн иржээ. Тэдний тус шоунд хүрэлцэн ирэхдээ бүрдүүлсэн төрх, энгийн бөгөөд загварлаг байлаа. 

Pharrell Williams, эгч дүү Hadid, Kendall Jenner болон бусад алдартнууд Off-White брендийн загварын шоунд

Aлдарт  Off-White брендийн загвар зохион бүтээгч Virgil Abloh 2021 оны Арван нэгдүгээр сард хорт хавдрын улмаас нас барсан бөгөөд энэ удаагийн Парисын загварын долоо хоногт түүний сүүлчийн загваруудыг тус бренд танилцууллаа. Түүний сүүлчийн гайхалтай загваруудыг амилуулахаар алдартай супер моделиуд тайзнаа алхаж, олон ч алдартнууд үзэхээр ирсэн байна. 

Gigi Hadid

Bella Hadid

Kendall Jenner

Kaia Gerber

Joan Smalls

Candice Swanepoel

Pharrell Williams

Taylor Hill

Парист зохиогдож буй загварын долоо хоног хараахан дуусаагүй байгаа учир үлдсэн олон брендүүдийн загварын шоунд бусад алдартнууд өөр өөр  загварлаг өнгө төрх бүрдүүлэн ирэх байх

Эх сурвалж: Vogue, Marie Claire, Harper’s Bazaar 

#Загвар #Paris fashion week