Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог тогтоолоо


Б.Дариа | YOLO.MN
2022-03-03

Боловсрол, шинжлэх ухааны сайдын гуравдугаар сарын 01-ний өдрийн А/72 дугаар тушаалаар эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-ын босго оноог 400 байхаар тогтоолоо.

Их, дээд сургуульд элсэн суралцахаар Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтад заавал хамрагдсан байна. Шалгалтыг ирэх сарын 02-ны өдөр зохион байгуулна.

Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй хамт https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар энэ сарын 14-ний 18:00 цаг хүртэл явагдана.

Энэ оны төгсөгч /2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагч/-д автоматаар бүртгэгдэнэ. Харин өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн/-д элсэгчийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ сонгож бүртгүүлнэ.

Монгол хэл бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй байна гэж БШУЯ-наас мэдээлэв.

#Боловсрол #ЭЕШ #Мэдээ