Хөвгүүд яагаад намхан охидод илүү татагддаг вэ?


Б.Дариа | YOLO.MN
2022-02-23

Найз охин чинь өөрийнхөө өндөрт үргэлж гомдоллож, хошуугаа унжуулж байдаг уу? Эсвэл чи өөрийгөө ердөө 155см гээд голж, үргэлж сэтгэл хангалуун бус явдаг бол энэ нийтлэлийг уншаарай. Намхан охинтой үерхэхийн давуу талуудыг хүргэж байна.

Өсгийт өмссөн ч чамаас өндөр болохгүй

Болзох охин чинь чамаас өндөр байх шиг эвгүй зүйл байхгүй.  Тэгээд болзоон дээрээ өсгийт өмсөөд ирвэл чи түүний хажууд яг дүү нь юм шиг харагдаж ч магадгүй. Харин намхан охидууд хаана, хэээ ч санаа зоволгүй өсгийт өмсөж чадна. Чи 165см байсан ч намхан охинтой болзох гэж байгаа бол санаа зовох шаардлагагүй. 

Өхөөрдөм байгаа биз?

Хэрэв чи түүнд дурласан бол яагаад гэдгийг нь аль хэдийнээ мэдчихлээ. Түүний хийж буй бүх зүйл нь эгдүүтэй харагдах нь гарцаагүй. Самбар арчихдаа, чамайг үнсэхдээ ч өлмийгөө өргөж, жаахан хүүхдүүдийн хажууд зогсохоороо нэг их ялгардаггүй нь үнэхээр эгдүүтэй биш гэж үү? 

Супермэн нь байгаарай

Намхан охидуудын хувьд ялимгүй өндөртэй тавиур дээрээс ном авахдаа ч сандал дээр гарах шаардлага гарна. Жижгэвтэр биетэй учраас хүч муутай байх нь бий. Тиймээс өргөж чадахгүй байгаа зүйлсийг  нь өргөж өгч, хүрэхгүй байгаа зүйлсийг нь авч өгөөд л... Баатар болж тоглох дуртай байсан бяцхан хүү одоо том болсон учраас жинхэнэ баатар байж чадна. Түүнийхээ “Супермэн”  нь байгаарай.

Зүрхний чинь цохилтыг сонсож чадна гээд бод доо

Тэврэлдэхэд тэвэр чинь дүүрч байна уу? Тэр ч бас чиний тэвэрт яг л хамгаалагдсан юм шиг санагдаж байгаа гээд боддоо. Зүрхний чинь цохилтыг сонсож, нүдрүү чинь харахын тулд толгойгоо гэдийлгэх шаадлагатай болно. Тэр үед нь духан дээр нь үнсээд ав. Хамгийн нандин, хамгийн хайрлагдсан мэдрэмжийг өгөх төгс хослол бол намхан охин, өндөр хөвгүүн.

Дотносоход илүү хялбар

Эрэгтэй хүмүүс намхан эмэгтэйгээс айдаггүй, тэднийг өндөр охидуудаас илүү найрсаг, харилцаа үүсгэхэд амар гэж боддог тухай шинжлэх ухаан баталжээ. Урт нарийхан хөлтэй, өндөр охин хөвгүүдийн хувьд яг л нурааж боломгүй хана үүссэн мэт мэдрэмж төрүүлдэг гэнэ. Харин намхан охидуудын хувьд чамд харилцаа үүсгэхэд илүү хялбар санагдаж магадгүй юи.

Наснаасаа жаахан харагддаг

Намхан охидууд үргэлж “Өө үгүй ээ, би дунд ангийн хүүхэд биш, үгүй ээ би сурагч биш оюутан” гэж хэлдэг байх. Магадгүй хүмүүс тэднийг байгаагаас нь жаахнаар харахад дассан байдаг. Та хоёрыг том болж, нас ахих тусам тэр ямар нэгэн зүйл хийхийн шаардлагагүйгээр наснаасаа залуухан харагдаж чадна гээд боддоо. Автобусанд ч хүүхдийн картаар зорчиход санаа зовох зүйлгүй гээч. 

Чамаас ч илүү түүнд зохих чиний Hoodie

Тэр чиний цамцыг өмсөхөөрөө яг л аавынхаа цамцыг өмсчихсөн жаахан охин шиг эгдүүтэй харагддаг байх. Түүнд ч бас чиний цамцыг өмссөнөөрөө та хоёр ямар нэгэн гүнзгий холбоотой болсон юм шиг санагдана. Мэдээж чиний үнэр шингэсэн байгаа учраас хамгийн тухтай мэдрэмж, сайхан сэтгэгдэл үлдээж чадна. Тийм болохоор чи цамцаа эргүүлж авна гэдэгт нэг их найдаад хэрэггүй байх. 

Хайр дурлал гэдэг хэзээ ч төсөөлөөгүй байхад, гэнэт л хүрээд ирчихдэг шүү дээ. Хэдийгээр чамд өөрийн гэсэн сонирхол, type байгаа хэдий ч та хоёр нэгэндээ сайн л бол түүний намхан, бас хэт өндөр байх нэг их хамаагүй болчихно. Тиймээс аливаа зүйлийг үргэлж эерэгээр харахыг хичээж байгаарай. Бас намхан найз охиндоо өөртөө итгэлтэй байхад нь үргэлж туслаж, магтаж өгөөрэй. Гэхдээ “Ямар хөөрхөн, жижигхэн юм бэ” гэж хэлвэл чи асуудалд орно шүү. 

#Мэдэхэд илүүдэхгүй #Үүнийг мэдэх үү?