Ижил даашинз өмссөн ч өөрөөр мэдрэгдэх IU ба Euphoria киноны од Sydney Sweeney


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2022-02-18

К-попын дуучин Үндэсний бага дүү хочтой IU, HBO-ын Euphoria киноны Cassie-н дүрээр алдаршсан жүжигчин Sydney Sweeney нар Gucci брэндийн ижил загварын даашинз өмсжээ. Энэхүү даашинз нь Gucci Aria загварын шоун дээр танилцуулагдсан тус коллекцийн хорь дахь загвар юм.

IU тус даашинзыг 2021 оны 11-р сарын Elle Korea сэтгүүлийн зураг авалтын үеэр өмссөн бөгөөд загварын шоуны үеэр моделийн өмссөнтэй адил цагаан захтай цамц, өвдөг хүрсэн хар гутлыг хослуулсан нь классик хэв маягийг гаргажээ. Хэдийгээр түүний зүүсэн чимэглэл нь илүү орчин үеийн загварлаг дүр төрхийг нэмж байсан ч урт хар үс болон ерөнхий харагдах байдал нь энгийн хэрнээ хээнцэр мэдрэмж төрүүлж байна. 

2022 оны хоёрдугаар сарын Cosmopolitan дугаарын нүүрэнд Sydney Sweeney түүнтэй ижил загварын даашинз өмсжээ. Тэрээр даашинзаа Gucci брэндийн чокер болон алтлаг, зүрхэн хэлбэрийн цүнхтэй хослуулсан нь төгс харагдуулж байв. IU сонгодог загварыг харуулсан бол, Sydney Sweeney орчин үеийн загварын хатан хаан мэт санагдуулж байна.

IU, Sydney Sweeney нар ижил загварын даашинз өмссөн ч хоёулаа үнэхээр гоёмсог, өөр дүр төрхийг илтгэж байгаа биз.

Эх сурвалж:Koreaboo

#Оддын тухай