Турк улсын Измир хотноо өсвөр, залуучуудын даамны ДАШТ өчигдөр нээлтээ хийлээ. Тэмцээний блиц төрлийн тэмцээн болж Монголын баг алт, хоёр хүрэл медаль хүртлээ.
Тэмцээний 11 хүртэлх насны охидын ангилалд Монгол Улсын тамирчин Энхболдын Хүслэн 9 тоглосноос 6 хожиж, 3 тэнцэн 15 оноогоор нийт оролцсон 28 тамирчныг манлайлан дэлхийн аварга боллоо.
Э.Хүслэн 2014 онд Голландын Байлен хотноо зохиогдсон өсвөрийн даамчдын ДАШТ-ээс блиц төрөлд мөнгөн медаль хүртэж байсан билээ.
Мөн энэ насны ангилалд өрсөлдсөн Нямхүүгийн Налжормаа 14 оноогоор хүрэл медаль хүртэж байна. Мөнгөн медалийг ОХУ-ын С.Апросимова хүртжээ.
14 хүртэлх насны ангилалд өрсөлдсөн дэлхийн даамын холбооны дэд мастер Баярын Мишээл 12 оноогоор хүрэл медалийн болзол хангасан байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх