Сингапурын ТикТокчид цагаан сараар өөрсдийгөө түрээслэх зар тавьжээ


А. Мишээл | YOLO.MN
2022-02-01

Цагаан сараар хамаатан саднуудынхаа гэрт зочлоход ганц бие хүмүүсийг "Хүнтэй гэрлэсэн үү?" гэх асуулт "зовоодог" байна. Тэгвэл Сингапурын ТикТокчид тэднийг ийм байдалд оруулахгүй гэжээ. 

Тодруулбал, өдрийн 50 сингапур доллар /36.88$/-аар ТикТокчин Вэйн Чиа өөрийг нь хөлсөлсөн эмэгтэйтэй баяраар гэрт нь очиж, хамаатнуудтай нь мажон тоглож, сам хорхой арилгаж өгөх гэнэ.

Хамгийн гол нь найз залуугийнх нь дүрд тоглосноор цагаан сараар олуулаа цуглахад "Одоо хүртэл яагаад хүнтэй гэрлээгүй байна вэ?" гэх асуултаас зугтахад нь туслах аж. 

ТикТокт нийтэлсэн түүний бичлэгийг 230 гаруй мянган удаа үзэж, өөрийг нь хөлслөх хүсэлтэй олон арван хүн хандсан байна. Гэвч дараа нь тэрээр үүнийгээ хошигнож байсан юм гэж Insider-т ярьжээ.

Вэйн Чиа өөрийгөө түрээслэх бус, цагаан сараар хүмүүст инээд хөөр бэлэглэх зорилготой байсан гэжээ.

Түүнээс гадна Сингапурын @f0xypony нэртэй эмэгтэй ТикТокчин өдрийн 288 сингапур доллараар /212.37$/ болзоонд явна гэсэн зар тавив. Хэрвээ цагаан сараар гэрт нь хамт очиж, найз охиных нь дүрд тогловол нэмэлтээр 188 сингапур доллар /138.63$/ авахаа зарлажээ.

Зарим нь цагаан сарын баярын 15 хоногийн хугацаанд Гэгээн Валентины өдөр таарч байгаа учраас энэ өдөр өөрийгөө хөлсөлнө гэж бичсэн байна.

Тухайлбал, 23 настай Шерри Ли Валентины өдөр 80 сингапур доллараар болзоонд явна гэж зарлажээ. "Хүмүүс энэ цаг үед их ганцаарддаг учраас хөгжилтэй байх болов уу гээд бичсэн юм. Гэтэл над руу ийм олон хүн хандана гэж бодоогүй" гэв. 

Хятадын цагаан сарын шинийн 1-н хоёрдугаар сарын 1-нд буюу өнөөдөр тохиож байна.

Эх сурвалж: Insider

#Сонин хачин #TikTok #Цагаан сар