Лэйди Гага, Бруно Марс, Вийкнд нар “ VICTORIA'S SECRET SHOW”-нд ая дуугаа өргөнө


Үжин | YOLO.MN
2016-11-02

Жилийн сүүлийн сард уламжлал болгон зохион байгуулагддаг томоохон шоунуудын нэг болох “Victoria’s Secret Show”-нд энэ удаад дуучин Лэйди Гага, Бруно Марс болон Вийкнд нар ая дуугаа өргөх нь ээ.



Шоунд сонор мялаах дуучин хэн байх бол гэсэн нууцхан таамаг, хүлээлт олны дунд байдаг билээ. Харин энэ удаад шоуны зохион байгуулагчид "галзуу" этгээд Лэйди Гага, бүсгүйчүүдийг магтан дуулдаг Бруно Марс, сүүлийн үед бүхий л дуу нь хит болоод байгаа эстгээд үст Вийкнд нарыг хослуулсан нь нүдээ олсон гэлтэй. Энэ жилийн наадамд ая дуугаа өргөж байгаагийн хувьд дуучин Лэйди Гагагийн анхных бол Бруно Марс Вийкнд нарын хоёр дахь удаагийнх юм.

Арванхоёрдугаар сарын 5-нд тэд хурсан олонд ямар дуугаа сонордуулж, тайзан дээр хэрхэн аяглаж, (ялангуяа Лэйди Гагаг) ямар гоёлын хувцастай гарч ирэхийг тэсэн ядан хүлээе.

Энэ жилийн наадамд бидний сайн мэдэх моделиуд болох Адриан Лима, Алессандра Амбросио, Лили Олдриж, Эльза Хоск, Жасмин Тукс (тэр $3 сая үнэтэй хөхний даруулгыг зүүж алхана), Жозефин Скривер,  Карли Клосс, Белла, Жижи Хадид нар болон бусад чадварлаг загвар өмсөгчид тайзан дээр инээмсэглэл тодруулсаар эрч хүчтэйгээр алхах нь ээ.

Эх сурвалж:

 

#VS #celebrity #Show