Хайр гэдэг гялтганасан сайхан зөгийн бал шиг чихэрлэг ч хааяадаа нимбэг шиг гашуун байдаг. “Хайртай” гэж хэлсэн үг бүр үнэн байдаггүй. Заримдаа ямар нэг далд санааны халхавч төдий хэрэглэгдэх тохиолдол байдгийг санаарай. Тийм тохиолдолд тухайн хүн чамд үнэхээр хайртай юу, үгүй юу гэдгийг эрт таньж мэдэх нь чухал. Тиймээс чамд чин сэтгэлээсээ хайртай хүний хэзээ ч гаргадаггүй 10 үйлдлийг жагсаан хүргэж байна.
1. Үргэлж хийж буй зүйлийг чинь гоочлох- Хэрэв тэр чамд үнэхээр л хайртай бол хэзээ ч цаг үргэлж гомдлохгүй. Өнгөрсөнд хийсэн, одоо хийж байгаа зүйлийг чинь ойлгож, байгаагаар нь хүлээн авна. Тийм ээ, анх бодоход тийм ч том асуудал шиг санагдахгүй байгаа байх. Гэвч он цаг улиран одохын хэрээр нэг л мэдэхэд маш том асуудал болсон байдаг.
2. Өнгөрснийг чинь хүлээн авахаас татгалзах- Хайрлах гэдэг зүйл одоо цагтаа өрнөх л сайхан. Урьдын хийсэн бүх сонголтууд чинь өнөөдөр чиний нэг хэсэг болсон байгааг хэзээ ч бүү март. Өнгөрснийг чинь үгүйсгэж, хүлээн авахаас татгалзана гэдэг нь чамайг байгаагаар чинь хүлээн авахаас татгалзаж буйтай агаар нэг юм.
3. Үргэлж авдаг ч өгөхөөс татгалзана- Хорвоогийн бүхий л зүйл тэнцвэр дээр оршдог. Хайр ч мөн адил. Хэрэв юмсын урсгал зөвхөн нэг тал руугаа байвал өдрийн төгсгөлд аль нэг тал нь “хоосорч” үлдэнэ шүү дээ.
4. Ярилцаж, ойлголцохыг хичээдэггүй- Хүн өөрт хамааралтай зүйлээ хэзээд анхааралтай сонсдог. Харин хамаагүй бол сэдвээс сэдвийн хооронд “гулгаж”, аливаад шийдэл гаргалгүйгээр зугтахыг илүүд үзнэ. Сонсоно гэдэг харилцааны хамгийн том түлхүүр шүү дээ.
5. Гадаад төрхийг чинь шүүмжлэх- Таван минутын дүрэм гэж сонсож байсан уу? Хэрэв тухайн асуудлыг таван минутын дотор өөрчилж болохгүй бол хүний гадаад үзэмжийн талаар хэзээ ч бүү гоочил. Тайлагдсан үдээс, нүдэнд чинь үлдсэн жаахан нуухыг сануулж хэлэх нь зүгээр ч хамрын чинь хэлбэр, биеийн жинг чинь байн байн бүдүүлгээр дурдах нь чамд чин сэтгэлээсээ хайртай хүний хийх зүйл биш л болов уу.
6. Ирээдүйн талаар ярилцахыг хүсдэггүй- Ихэнх хүмүүсийн хувьд энэ хүндхэн сэдэв хэдий ч хэрэв үнэхээр л хайр чинь үнэн бол ирээдүйн талаар бага ч болов төсөөлөл байж таарна. Хосын харилцаа бат бөх байхын нэг том үндэс нь хамтын зорилготой байх гэж үздэг шүү дээ. Тиймээс “ирээдүй” гэх сэдвээс зайлсхийдэг бол магадгүй түүний ирээдүйд чиний орон зай байхгүй ч байж мэднэ.
7. Өрсөлдөгч гарч ирсэн үед л чамайг анзаарах - Ялагдах дургүй байна гэдэг нь муу зүйл биш ч хайр дурлалын асуудал дээр хор шартай байна гэдэг нь байж болшгүй зүйл. Хэрэв хамтрагч чинь зөвхөн өрсөлдөгч гарч ирсэн үед л чамд анхаарал хандуулдаг бол болгоомжтой байхыг зөвлөе. Тэд чамайг тоглоом мэтээр хардаг байж болзошгүй.
8. Айдас, уур хилэн, болгоомжлол- Хамт байхдаа нөгөө хүнээ уурлачих вий, сэтгэл нь хөрчих вий гэж үргэлж болгоомжилж, “өлмий дээрээ алхах” нь огтоос хэвийн үзэгдэл биш. Хүндлэл, айдас хоёр тэс өөр зүйл гэдгийг үргэлж сана. Хайр гэдэг гэр шиг дулаахан, тухтай байх хэрэгтэй.
9. Хувийн орон зайг чинь хүндэлдэггүй - Хэдий хамтын зорилго тавьсан ч хувийн орон зай заавал байх ёстой. Хувийн орон зайг чинь хүндэлнэ гэдэг чамайг хүндэлдгийн баталгаа биш гэж үү? Хувийн амьдралд чинь хэт халдаж, хийхийг хүсээгүй зүйлийг чинь хийлгэх нь хортой харилцааны нэг шинж юм шүү.
10. Бүх зүйл чиний л буруу- Түгжрэлээс болоод киноны цагтаа хоцрох мэтийн энгийн жижиг зүйл ч түүний хувьд маш том асуудал. Бас бүгд чиний буруу. Удирдаж чадахгүй зүйлийн чинь төлөө чамайг буруутгана гэдэг шударга бус шүү дээ. Үүнийг хэзээ ч бүү зөвшөөр. Харин үнэхээр чиний буруу байсан эсэхийг бас нэг тунгааж үзээрэй.
Эх сурвалж: Awareness Act
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх