Одоо үед хүн болгон л гадаад хэл сурахыг хүсдэг болжээ. Гадаад хэлийг зөвхөн англи, орос, хятад хэлээр төсөөлж болохгүй бөгөөд дэлхий даяар хэдэн төрлийн хэл байдаг нь тодорхой бус байдаг аж. Ихэнх хүмүүсд сурах хүсэл байдаг боловч Хаана? Хэрхэн? Сурахаа мэддэггүй. Ерөнхийдөө сургалтын төв эсвэл багш эсвэл бие даах гэсэн гурван сонголт байдаг. Энэхүү нийтлэлээр гадаад хэлийг бие даан сурахад туслах томоохон тэр тусмаа үнэгүй цахим хуудаснуудыг та бүхэнд танилцуулж байна.
Duolingo
Анх 2011 оны 11 сарын 30 нд байгуулагдсан уг цахим хуудас нь өдгөө 60 гаруй ажилтантай дэлхийд тэргүүлэх томоохон хэл сургах цахим хуудасны нэг болоодл байна. нийтдээ 20 гаруй хэлийг эндээс сурж болох бөгөөд дэлхий даяар 120 орчим сая бүртгэлтэй хэрэглчэгч байдаг байна. Tа аль ч хэлийг нь сурахыг сонгосон үнэ төлбөргүй бөгөөд duolingo нь хэл сурахыг зугаатай байдлаар шийдэж чаджээ. Та сонгосон хичээлийнхээ төгсгөлд жижигхэн шалгалт өгөх бөгөөд зөв хариулбал нэмэх нэг оноо харин буруу хриулбал хасах нэг оноо авна гэсэн ерөнхий системтэй бөгөөд хэрэв та 10 болон үүнээс дээш оноо авбал дараагийн хичээлийг судлах боломжтой болдог байна. ийнхүү та яг л тоглоом тоглож байгаа юм шиг гадаад хэлийгсурж болно.
Busuu
Анх 2008 онд үүсгэн байгуулагдсан энэхүү цахим хуудас нь 12 төрлийн хэлийг сургах цогц бүтээл юм. Та аливаа нэг хэлийг сурахын тулд нийтдээ 150 хичээлийг судлах хэрэгтэй байдаг. Хичээл бүр олон тооны асуулт, ярих болон бичих даалгаврыг агуулдаг бөгөөд төлбөртэй болон төлбөргүй гэсэн 2 янзаар та сурж болох ажээ.
Memrise
Дээр дурдсан хоёр цахим хуудаснаас ялгаатай нь энэхүү цахим хуудас үг цээжлүүлэх зорилготой юм. Анх 2010 онд байгуулагдсан бөгөөд хятад, франц, спани, итали гэх мэт олон хүн хэрэглэдэг хэлний сонголттой.
Ted
Эндээс дэлхийн хэмжээнд алдар нэртэй мундаг хүмүүсийн амжилтын нууц, амьдралын зарчим, шинэ нээлтүүд зэрэг хамгийн гайхалтай мэдээллийг олж авах боломжтой. Зөвхөн англи хэл сураад зогсохгүй мөн таны оюунд ихээхэн хөрөнгө оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.
Rosetta Stone
Бидний сайн мэдэх энэхүү программ нь анх 1996 онд олон нийтэд хүртээл болсон бөгөөд хэл сургах программуудын анхдагчдын нэг нь юм. Анх бий болохдоо 10 хэлний сонголттой байсан бол өдгөө 28 хэлний сонголттой болтлоо өргөжижээ. Энэхүү программ тусламжтайгаар та сонсох, ярих, бичих, унших гэсэн гол 4 чадварыг олж авч чадна.
Эх сурвалж: www.goodyouths.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх