Шинэхэн он айлчлан ирсэн тул ихэнх хүмүүс өөртөө их бага хэмжээгээр зорилт тавьсан байх. Тэгвэл энэ нийтлэлээр үүнтэй холбоотойгоор хийгдсэн нэгэн сонирхолтой судалгааны үр дүнг танилцуулж байна.
“GoCompare” судалгааны байгууллагынхны Их Британийн 2,000 насанд хүрсэн иргэнээс авсан судалгааны хариуд таван хүн тутмын хоёр нь энэ онд өөртөө цоо шинэ зорилт тавьсан гэжээ. Илүү эрүүл, илүү аз жаргалтай байх зэрэг зорилт ихэнх оролцогчдын жагсаалтад багтсан байв. Харин хүнсээ цуглуулахдаа арай бага мөнгө зарцуулах, хүргэлтийн хоол бага идэх, гар утас болон интернэтийн төлбөрөө хэмнэх зэрэг зорилтууд удаалж байлаа.
Уг судалгааг удирдан явуулсан байгууллагын санхүүгийн албаны захирал “Хүмүүсийн 2022 онд тавьсан зорилтуудаас харахад сэтгэл зүй болон бие махбодын эрүүл мэнд энэ онд төлөвлөсөн ажлуудаас хамгийн дээр бичигдсэн байна. Сүүлийн жилүүдэд цар тахал, хөл хорио зэрэг олон үйл явдал болсон учир ард иргэд ийм зорилт тавьсан нь нэг их гайхах зүйл биш билээ.
Мөн шинэ зорилтууд тавих нь шинэ оноо гайхалтай эрч хүчтэйгээр эхлүүлэхэд чинь туслах хэдий ч тухайн зорилтдоо хүрсэн эсэхээ тодорхойлох, зорилтынхоо хэдэн хувийг гүйцэтгэснээ хэмжих боломжтой байвал сайн” хэмээсэн юм.
Ингээд нийтлэлийн төгсгөлд шинэ оны зорилттой холбоотой сонирхолтой баримтуудаас хүргэж байна.
- Жилийн жилд “Дасгал хөдөлгөөн илүү их хийх”, “Эрүүл хооллох”, “Жингээ хасах”, “Стрессээ багасгах” зэрэг нь хамгийн түгээмэл зорилтоор тодордог.
- Нэгдүгээр сард үүсгэсэн фитнессийн гишүүнчлэлийн картын 60 хувь нь хэзээ ч ашиглагддаггүй.
- Шинэ ондоо зорилт тавьсан хүмүүсийн 80 хувь нь хоёрдугаар сарын хоёр дахь долоо хоног гэхэд шантарсан байдаг.
Гэхдээ энэ 80 хувьд бус, үлдсэн 20 хувьд нь хамаарах нэгэн байгаарай гэж хүсье.
Эх сурвалж: 9GAG
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх