Өсвөр насныхныг "ойлгох" боломжтой боллоо


ССҮТөв | YOLO.MN
2022-01-04

Бие махбод болон сэтгэл зүйн хувьд хүүхдээс насанд хүрсэн хүн рүү шилжиж байгаа учир шилжилтийн нас буюу өсвөр насандаа явж буй хүүхдийн хийж буй үйлдэл, мэдэрч буй мэдрэмжүүдийг төрүүлж өсгөсөн эцэг эх нь байтугай тухайн хүүхэд өөрөө ч ойлгохгүй байх нь бий.

Тэгвэл үүнээс үүдэн бий болдог олон асуудлуудыг шийдэх “Өсвөр насныхны 201 асуулт” номыг Сэтгэл судлалын Үндэсний төвийн хамт олон хэвлэлтэд гаргажээ.

“Өсвөр насныхны 201 асуулт” номд:

  • Сургуулийн орчин
  • Гэр бүл
  • Найз нөхөд
  • Үерхэл нөхөрлөлийн үед тохиох асуудал
  • Мэргэжил сонголт
  • Зорилго
  • Цаг төлөвлөлт
  • Харилцаа
  • Асуудал шийдэх чадвар гэх мэт өсвөр насныхан амжилттай бие хүн болон төлөвшихийн тулд зайлшгүй мэдэх шаардлагатай олон сэдвүүдийг багтаасан аж.

Мөн уг номыг өсвөр насныхнаас гадна хүүхдийнхээ дотоод ертөнцийг таньж мэдэх, тэдэнтэй хэрхэн зөв харилцах талаар судлахыг хүссэн эцэг эхчүүд ч унших боломжтой.

“Өсвөр насныхны 201 асуулт” ном нь Монголын хамгийн том номын дэлгүүр болох “Интерном”-д 24,900₮-өөр худалдаалагдаж байгаа бөгөөд Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн байрнаас өөрийн биеэр ирж авбал 30 хувийн хямдралтай байх юм байна.

#Боловсрол #Сэтгэл зүй #Өсвөр нас