Залуус нэгдэн “Дугуйтай санта” парадыг зохион байгуулж, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 330 хүүхдэд бэлэг тараажээ.
Уг сайн дурын үйл ажиллагаанд дугуй сонирхогч 30 гаруй хүн оролцсон ба бүгд сантагийн хувцас өмсөн, хүүхдүүд рүү дугуйтайгаа очин мэндчилгээ дэвшүүлж, бэлэг гардуулжээ.
Энэ талаар “Оргил” дугуйн клубын тэргүүн Б.Наранбаатар:
- Бид анх 2013 онд “Дугуйтай санта” сайн үйлсийн аяныг зохион байгуулж байсан. Энэ жил тав дахь удаагаа нэгдэж, 300 гаруй хүүхдийг баярлууллаа. Шинэ жилийн баяраар бэлэггүй хоцордог, бэлэг авч үзээгүй хүүхдүүд ч байдаг. Тиймээс бид хүүхдүүдэд бага ч болов баяр баясгалан бэлэглэхээр сайн дураараа нэгдэж энэ үйл ажиллагааг зохион байгуулдаг.
Сантагийн хувцастай олон хүн харсан хүүхдүүд бөөн баяр болдог. Бид хагас, бүтэн өнчин дүү нараа зорьж очин баярлуулдаг.
Хүмүүс манай үйл ажиллагааг дэмжиж, бидэнд бэлэг хандивладаг юм. 5, 10 гэхгүй бэлэг бариад ирнэ. Бас зарим байгууллага ч дэмжин оролцдог гэлээ.
Тэрээр дугуй сонирхогч нөхдийнхөө хамтаар дараа жил бүр ч олон хүүхдийг баярлуулахыг хүсэж буй тухайгаа хэлсэн юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх