“Snowdrop” цувралыг үргэлжлүүлэн гаргах шүүхийн шийдвэр гарлаа


Миау | YOLO.MN
2021-12-30

Өмнөд Солонгос улсын Сөүл хотын баруун бүсийн дүүргийн шүүхээс JTBC сувгийн “Snowdrop” цувралыг үргэлжлүүлэн гаргах шийдвэр гаргалаа.

Энэ сарын 18-ны өдөр BLACKPINK хамтлагийн Jisoo болон жүжигчин Jun Hae-in-ий гол дүрийг нь бүтээсэн “Snowdrop” цуврал JTBC сувгаар цацагдсан билээ. Зураг авалтынхаа үеэр түүхийг гуйвуулсан гэсэн шалтгаанаар ард иргэдээс гомдол хүлээн авсан уг цуврал цацагдсан даруйдаа ижил шалтгаанаар дахин гомдол хүлээн авсан юм.

Ийнхүү 300 гаруй мянган хүн “Snowdrop цувралыг цуцлуулах өргөдөлд гарын үсэг зурж, томоохон ивээн тэтгэгчид нь санхүүжилтээ цуцлаад ч зогсохгүй цувралыг дэлхийн бусад орны иргэдэд хүргэж буй Disney+ видео стрийминг үйлчилгээ эсэргүүцэлтэй нүүр тулгарсан юм.

Тэгвэл өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Өмнөд Солонгос улсын Сөүл хотын баруун бүсийн дүүргийн шүүх дараах тайлбарыг хийжээ:

- “Хэдийгээр “Snowdrop” цуврал түүхийг гуйвуулсан байлаа ч олон нийт үүнд нь сохроор итгэх магадлал маш бага. Мөн тухайн хөдөлгөөнийг уран бүтээлдээ 100 хувь дуурайлган дүрслээгүй л бол тэдний эрхийг зөрчсөн гэж үзэх боломжгүй” гэжээ.

JTBC сувгийн хамт олон “ард иргэдийн дунд үүссэн энэ буруу ойлголтыг дараа дараагийн анги залруулах болно” хэмээсэн юм.

Эх сурвалж: Allkpop

#Кино урлаг #Snowdrop #Цуврал