"Түүнийг мартах ёстой юу, эсвэл буцаад нийлэх үү?"


Сондор | YOLO.MN
2016-10-28

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Түүнийг мартах ёстой юу, эсвэл буцаад нийлэх үү

Уг нь би сургуулиа төгсөөд хойноос нь явах санаатай байсан маргалдаж байхдаа намайг ирээд хэрэггүй гэж хэлсэн

Сайн байна уу? Би 17 настай. Би найз хөвгүүнтэйгээ үерхээд одоо таван сар болж байна. Сарын өмнө гадаадад сурахаар явсан юм. Энэ хугацаанд сайдаж муудан салж байсан удаатай. Ихэвчлэн би буулт хийж уучлалт гуйдаг байсан. Одоо бүр юм л бол муудаж салъя гэдэг болсон. Уг нь би сургуулиа төгсөөд хойноос нь явах санаатай байсан маргалдаж байхдаа намайг ирээд хэрэггүй гэж хэлсэн. Уурандаа хэлснийг нь мэдэж байгаа ч үнэхээр их гомдсон болохоор Солонгос хэлний сургалтанд суухаа болиод англи хэл сурна гэдгээ хэлсэн чинь “Өөрийнхөө хүслээр яв салъя” гэсэн. Түргэн ууртай, ялангуяа өлсөж ядарч нойргүй үедээ бүүр ч их уурладаг. Бас эрэгтэй найзуудтай маань хардсаар байгаад нийлүүлэхээ болиулсан. Энэ хүнийг мартах ёстой юу? Эсвэл буцаад нийлэх үү?

ЗӨВЛӨГӨӨ: Өөрөө өөрийнхөө ирээдүйн төлөө түүнийг явуулах нь зөв

Чиний бичсэн зүйлээс дүгнэхэд тэр хүн чамаас аль хэдийн салсан бололтой.

Сайн байна уу, Захидал бичсэнд баярлалаа.
Чиний бичсэн зүйлээс дүгнэхэд тэр хүн чамаас аль хэдийн салсан бололтой. Учир нь тухайн хүн харилцаагаа сайжруулах ямар нэгэн оролдлого огт хийхгүй байгаа нь харагдаж байна. Харин чи оролдлого хийж байна гэж тухайн хүнийг гуйх нь харилцаагаа сайжруулах бус хэзээд чамтай харилцахад бэлхэн хүн байгаа мэт ойлголтыг нөгөө хөвгүүнд төрүүлж байна. Иймд чи тухайн хүнийг мартах хэцүү, хугацаа хэрэгтэй ч өөрөө өөрийнхөө ирээдүйн төлөө түүнийг явуулах нь зөв. Чи чадна. Энэ бүхний эцэст чи хүнийг хайрлаж, итгэж, хүлээж чаддаг нэгэн гэдгээ харууллаа шүү дээ. Амжилт хүсье wink

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Д.Лхамсүрэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Teenagers