ЗӨВЛӨГӨӨ: 5,000 төгрөгт багтаан гайхалтай БЭЛЭГ бэлтгэхэд чинь тусалъя


Миау | YOLO.MN
2021-12-27

Аливаа баяр ёслолын өдөр ойртон ирэхэд сэтгэл хөдлөл, догдлолоос гадна хайртай, дотнын хүмүүсээ хэрхэн баярлуулах вэ гэдэг асуудал сэтгэл чилээдэг. Нэн ялангуяа, өөрийн гэсэн орлоготой болж амжаагүй оюутан, сурагчид энэ асуудлаар хамгийн ихээр шаналдаг байх.

Тэгвэл дараах нийтлэлээрээ ердөө 5,000 төгрөгт багтаан гайхалтай бэлэг бэлтгэх зөвлөгөөг хүргэж байна.

1. БИДНИЙ ДУРСАМЖ

Бидний хамгийн эхэнд санал болгох гэж буй бэлгийг олон жил нөхөрлөсөн, нэг ангид хамт сурсан, амьдарсан хүмүүс бие биедээ бэлэглэхэд тохиромжтой. Энэ олон жилийн хугацаанд чиний түүнтэй авахуулсан зураг хамгийн багадаа тав байгаа гэж найдаж байна. Гэхдээ ухаж ухаж олсон зургууд нь төгс биш байлаа гээд битгий санаа зовоорой. Дурсамж инээдтэй, паянтай тусмаа эргээд дурсахад сайхан байдаг.

Сонгосон зургууддаа эртний мэт эффект оруулж янзлаад поларойд байдлаар угаалган бэлэглээрэй.

2. ЭРХИЙН БИЧГҮҮД

Үнэхээр хэн нэгнийг баярлуулмаар байвч яаж гэдгээ мэдэхгүй үед энэ бэлэг тохиромжтой. Хамгийн эхний алхам бол чи өөрийгөө юу сайн хийж чаддаг вэ гэдгийг тодорхойлох юм. Хоол сайн хийдэг үү? Олон цагаар хичээллэсэн найзынхаа гар хуруу, нуруу турууг нь барьж өгөөд амраадаг уу? Гайхалтай сайн ярилцагч, сонсогч байж чаддаг уу? Эсвэл өөр онцгой чадвар бий юу? Тэр бүхнээ бодож байгаад түүнд эрхийн бичгүүд бэлэглээрэй.

“Хүссэн үедээ ярилцах эрх”, “Бургер хийлгэх эрх”, “5 удаа гэр лүүгээ хүргүүлэх эрх” гэх зэргээр бэлэг бэлэглэх гэж буй хүн чинь чамаар юу хийлгэх дуртай вэ гэдгийг сайн бодоорой.

3. ЮУ ХЭРЭГТЭЙ БАЙДАГ БИЛЭЭ?

Хамгийн сайхан бэлэг юу байдаг гээч? Хэн нэгэн чамайг яавал аз жаргалтай болдог талаар олон цагийн турш бодож, сонгож бэлдсэн бэлэг юм шүү дээ. Үнэхээр л нэгэнт бэлэг бэлтгэх гэж ийм олон цагийг зарцуулж, толгойгоо гашилгасан юм чинь зорилгодоо хүрч тухайн хүнийг баярлуулбал гоё. Тиймээс анхаарлаа төвлөрүүлээд бодоод байгаарай. Тэр үргэлж л “Үсний боолт байна уу?” гэж асууж явдаг уу? Эсвэл утас нь дандаа цэнэггүй байдаг уу? Юм хэлэхээр амархан мартчихдаг юм биш биз? Түүнд юу хэрэгтэй вэ? Бод бод бод. 

4. НОМ НОМ, НЯМ НЯМ

Энэ бол ном бэлэглэ гэсэн үг биш ээ. Ням гарагтай ч холбоогүй. Хэрэв чи хоол хийх тал дээр гарамгай нэгэн бол хамгийн сайн хийж чаддаг зууш, бялуу зэргээ бэлэглэж болох юм. Одоогоос олоооон жилийн өмнө хүмүүс хөршүүдтэйгээ дотно харилцаатай байхдаа гэртээ байгаа амттай шимттэй бүхнээ бие биетэйгээ хуваалцаг байсан гэдэг. Яг л “Reply 1988” цуврал дээр гардаг шиг.

Өнөөдөр бидэнд ийм халуун дулаан зүйл дутагдаагүй гэж үү?

5. БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ

Өнгөрсөн жил хийгдсэн судалгаагаар “Z” үеийнхэн буюу 1997-2012 онд төрсөн хүмүүсийн 73 хувь нь байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн худалдан авахыг эрмэлздэг гэсэн үр дүн гарсан байдаг. Үнэхээр л эргэн тойронд чинь нэг удаагийн бус аль болох олон удаа хэрэглэх бүтээгдэхүүн сонгож авдаг, чанартай бүтээгдэхүүн худалдан авч түүнийгээ олон жил хэрэглэдэг хүмүүс байгаа байх аа.

Тэгвэл сүүлийн үед олноор бий болсон Thrift Shop-уудаар зочлоод үзээрэй. Тэндээс найзтай чинь дараагийн 5, 10 жилийг хамт өнгөрөөж чадах зүйлийг олох ч юм билүү?

Reuse, Reduce, Recycle!

6. ОНЛАЙН ШОППИНГДИЙ

Thrift Shop хэсэхэд сэтгэл санаа чинь хараахан бэлэн биш байгаа бол онлайн дэлгүүрүүдээр хэсээд үзээрэй. Ингэхдээ хайлтын хэсгийнх нь “Хямдралын хувиар” аль эсвэл “Үнэ нь өсөхөөр” гэдэг тохиргоог идэвхжүүлчихвэл их хугацаа үрэхгүй амар байдаг даа.

Энэ олон бүтээгдэхүүнийг гүйлгэх явцад түүнд яг тохирсон бэлэг олдохгүй байж болох ч гайхалтай бэлгийн санаа гарч ирэх магадлал өндөр байдаг.

7. СЭТГЭЛИЙН ҮГС

Бараг л хамгийн чухал зүйлээ мартах гэж байна. Дээрх аль ч бэлгийг сонгосон бай сэтгэлийн үгсээ бичсэн захидлыг бүү мартаарай. Гэхдээ захидал бүхэн урт байх албагүй. Зарим хүмүүс илэрхийлэх гэсэн санаагаа цөөн хэдэн үгээр илэрхийлдэг бол зарим нь уртаас урт захидал бичих дуртай байдаг.

8. ӨӨРИЙГӨӨ БҮҮ МАРТААРАЙ!

Чамд баяр хүргэе! Нийтлэлийг энэ хүртэл уншсан учир дор хаяж нэг санаа олсон гэж найдаж байна. Бусдад бэлэг өгье, баярлуулъя гэсэн сэтгэл хүн болгонд байдаггүй юм шүү. Тиймээс одоо өөрийгөө баярлуулаарай.

U Brand-ийн залуус Мягмар гараг бүр авсан дата, нэгжээ 2 дахин нэмж авдаг. Одоо нөгөө 5,000 төгрөгөөрөө нэгж авлаа гэхэд 10,000 болж нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ, хө. wink 

Харин энэ сард U Brand-ийн залуус цасан угалз наадуулсан Sky Resort-д, цай бөмбөлөг холилдсон KB Bubble Tea House-д, цагийн хязгааргүй U day бүр үйлчлүүлэхдээ 20 хувийн хөнгөлөлт авна гэсэн. 

Аааа, чи U Brand-ийнх биш гэж үү? Зүгээр дээ, яг одоо ЭНД дарж дугаараа авахад л болно. 

#Зөвлөгөө #Бэлэг #Шинэ жил