Япон улсын нийслэл Токио хотод E-Sport-ын гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль нээгдэхээр болжээ.
Дэлхийд анхдагч уг сургуулийг “Esports Koutou Gakuin” хэмээх бөгөөд “E-Sport ахлах сургууль” гэсэн утгатай аж. Ирэх оны дөрөвдүгээр сард нээлтээ хийх гэж буй энэ сургуулийг тус улсын харилцаа холбооны “NTT” компани болон “Tokyo Verdy” хөлбөмбөгийн баг санхүүжүүлсэн байна. Сургуулийн багш, ажилчдын багийг хөрөнгө оруулсан байгууллагын ажилчдаас гадна E-Sport-ийн мэргэжлийн тоглогчид бүрдүүлэх юм.
Одоогоор “Esports Koutou Gakuin” сургуульд Intel Core i7-11700 процессортой, NVIDIA GeForce RTX 3070 график карттай 40 ширхэг Galleria XA7C-R37 компьютерыг суурилуулаад байна. Тус сургуульд хамрагдсан сурагчид мэргэжлийн хичээлийнхээ хажуугаар бусад ахлах сургуулийн сурагчдын адилаар ерөнхий эрдмийн хичээлийг үзэх бөгөөд төгсөөд E-Sport-ын мэргэжлийн тоглогчоос гадна VR бүтээгч, программист, видео тоглоом зохион бүтээгч, дизайнер зэрэг олон чиглэлээр салбарлан ажиллах боломжтой гэжээ.
Эх сурвалж: Hypebeast
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх