ФОТО: Эхдээ гологдсон арслангийн зулзагыг арван жил асран тэжээжээ


О.Хандмаа | YOLO.MN
2021-12-24

Амьтан судлаач Валентин Грюнер гэх залуу зулзага байх үеэс нь асарч, тэжээсэн Сирга нэртэй эрслэнгийнхээ зураг, бичлэгийг цахимд нийтэлдэг аж. Тэдний зургууд нөхөрлөлийн үнэ цэнийг харуулах шиг дотно бөгөөд үгээр илэрхийлэмгүй нандин холбоог өгүүлдэг тухай хүмүүс сэтгэгдлээ илэрхийлжээ.

Валентин “Сирга том биетэй хэдий ч маш нөхөрсөг, дөлгөөн зантай. Гэхдээ зөвхөн би л түүнтэй ойртож, халуун дотноор тэвэрч чадна. Харин энэ нь танихгүй хүмүүст аюултай” гэжээ.

Тэдний нөхөрлөл арван жилийн өмнө эхэлжээ. Сиргаг эх нь голсон тул Валентин өөрөө асарч тэжээхээс өөр аргагүйд хүрсэн байна.

2012 онд төрсөн Сирга зулзага байх үедээ эхдээ гологдсоноор төрсөн газрынхаа амьтны аж ахуйн бүсийн “Асуудалтай амьтан” гэх ангилалд багтсан байжээ.

Харин Валентин Сиргаг харж хандан нөхөрлөснөөр өдгөө арав дахь жилтэйгээ золгож буй аж.

Валентин ан хийж, тааваараа байх боломжтой 2000 га талбайг тусгайлан бий болгож, Сиргагийн “эзэнт гүрэн”-ийг босгож өгчээ.

Тэрээр “Би амьтдад маш их хайртай. Гэхдээ Сирга миний амьдралыг бүр мөсөн өөрчилсөн. Түүний төлөө хариуцлагатай байх нь надад олон зүйлийг ухааруулсан. Би түүний талд бат зогсож, зэрлэг амьтдыг хамгаалахын төлөө чадах бүхнээ хийж амьдрах болно” хэмээжээ.






Эх сурвалж: BP

#Сонин хачин #Амьтад