Ууттай бэлэг, мандарины үнэр, гэрлэн чимэглэл, ээжийн гарын нийслэл салат. Эдгээрээс чамд шинэ жилийг аль нь илүү санагдуулж байна? Онц сураад өвлийн өвөөгөөс бэлэг авсан, тухтай гэгч нь суугаад “Гэртээ ганцаараа”-г үзсэн, өрөөгөө аль эсвэл өөрийнхөө бяцхан орон зайг гэрлээр чимэглээд тэрүүхэндээ баярлаж суусан гээд шинэ жилийн баяртай холбоотой дурсамжууд бидэнд бишгүй дээ.
Он солигдох мөч хаяанд ирж, хүн бүр дотроо хоног хугацааг тоолон суугаа энэ мөчид U brand-ийн залуус шинэ жилийн баяртай холбоотой дурсамжуудаа бидэнтэй хуваалцлаа.
- “Миний санаанаас гардаггүй нэг шинэ жилийн cringe бэлэг авсан дурсамж бий. Хэдэн жилийн өмнө ангиараа өвөл яаж ч билээ явж байгаад найзуудаараа арван хэдүүлээ нэг айлд оччихсон. Яг гарах гэж байсан тэр айл бэлэг өгсөн юм. Хүүхэд бүрийг алагчлахгүй гэсэндээ байгаа бүх бэлгээ бидэнд өгсөн юм шиг ээ. Би тийм бэлэг аваад гомдоогүй л дээ. Гэхдээ намайг янз бүрээр буруу ойлгочихсон юм болов уу? гээд дотор эвгүй болж байсан. Гэртээ ирээд бэлгээ задалсан чинь ШИЛЭН ТРИКО. (шок) Үүнийг хэнд ч хэлээгүй байсан юм. Ингээд задардаг юм байжээ.
Энэ жил U brand-ийн “2 дахь өдрийн шинэ жил” кинонд тоглож маш гоё дурсамжийг бүтээснээр бас нэгэн шинэ жил маань мартагдашгүй боллоо”.
- “Шинэ жил надад яг ид шиг санагддаг. Өвлийн өвгөнд хүслээ шивнэвэл биелэх юм шиг санагддаг нь ч хэвээрээ. Багадаа өвлийн өвөөд захидал бичдэг байлаа. Бичих хаяггүй тэр захидлаа өвлийн өвгөн аавд гэж хаяглаад салхинд хийсгэх юм уу эсвэл шатаадаг байсан. Сэтгэл дагаад ч юм уу эргээд бодоход хүссэн хүсэл бүхэн минь биелсэн юм шиг. Шинэ жилийн өдөр яагаад ч юм надад гэнэт ид шидийн зүйл тохиолдох юм шиг их догдолдог. Одоогоор ямар нэгэн илбийн юм тохиолдоогүй л дээ. Гэхдээ л шинэ жил аз жаргал ид шид авч ирнэ гэдэг итгэдэг хэвээрээ. Шинэ жилийг байнга гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэдэг. Өөр хүмүүстэй он гаргана гэхээр санаанд багтдаггүй. Шинэ жил бол гэр бүлийн баяр шүү дээ. Аав ээж хоёртойгоо л хамтдаа байвал тэр шинэ хамгийн сайхан нь”.
- “Ихэнхдээ хуучин оныг гэрийнхэнтэйгээ үдээд, шинэ он болмогц байрныхаа гадаа найзуудтайгаа гарч салют буудуулахыг хардаг юм. Бараг уламжлал болсон зүйл гэж хэлж болохуйц 8-9 жил дараалаад яг нэг ижил циклтэй он гаргаж байна. Харин энэ жил шинэ зүйл туршиж үзэхээр U brand-ийн “2 дахь өдрийн шинэ жил” кинонд хөгжилтэй найзын дүр бүтээж байна. Уг хүнээс минь өөр, сахилгагүй тийм дүр. Шинэ хүмүүстэй танилцаж, их зүйл сурч байгаа. Бас би шинэ жил болгоноор Grinch үздэг. Бараг өөрийгөө Grinch гэж боддог гэхгүй юу. (инээв) Баярт дургүйдээ биш харин шинэ жилээс болж жил бүр гол зорилгоо өөрчилж, ШИНЭ БИ гэсэн уриа гаргаад байхыг хүсдэггүй”.
Чамд ч бас шинэ онтой холбоотой мартагдашгүй дурсамж олон бий юу? Энэ жил ч мөн адил мартагдашгүй зугаатай дурсамж бүтээхийг хүсвэл U brand-ийн залуусын нэг болж он дуусахаас өмнөх мягмар гараг бүр цагаан баян бүрд Sky Resort, бөмбөлөгтэй цайг хайртай хамт түгээгч KB Bubble Tea House, кино урлагийн гайхамшигтай учруулах Gegeenten Cinema тус бүрээр 20 хувь хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтойг санаарай. Хараахан U Brand-ийн залуусын нэг болж амжаагүй байгаа бол ЭНД дарж нэгдээрэй.
- “Бодлоос гардаггүй дурсамж дүүрэн шинэ жил миний хувьд өнгөрсөн оных байсан юм. Хэзээ ч төсөөлж байгаагүй вирус дэгдээд л, дотнын найзуудтайгаа уулзаж ч чадахгүй гэртээ хоригдоод л, олон арван хүн аюулт өвчнөөр шаналаад л... Энэ бүхэн надад “Шинэ” байсан.
Урьд нь шинэ жил дуусмагц овоолоостой байх аяга тавгуудаа хараад "яаж угаана даа" гэж бодон залхуурдаг байлаа. Гэтэл өнгөрсөн шинэ жилээр аягаа угаах хүртэл дүүрэн жаргалтай байсан. Яагаад гэвэл угаах аяга таваг их байна гэдэг нь ширээ дүүрэн амттан байсан гэсэн үг. Ширээ дүүрэн амттантай байх нь бид элбэг хангалуун байна гэсэн үг гээд байгаа бүхэндээ хэмжээлшгүй их талархсан. Жаргалтай шинэ жил гэдэг нь заавал том гацуур засаад, олуулаа бужигнаж, өнгийн бэлэг солилцох биш юм байна гэдгийг би “Ковидтой жил”-ээр л ойлголоо. Эрүүл энх дулаан гэртээ элэг бүтэн байх нь хамгийн том аз жаргал юм билээ”.
- “Миний хувьд ер нь их энгийн. Шинэ жилийг бусадтай адил угтдаг. Шинэ он гарах мөчид догдолж байгаад, яагаад ч юм 00:00 цаг болохоор гунигтай болчихдог. Өвлийн хамгийн сайхан нь шинэ жил. Хурдан болоод өнгөрчихдөг болохоор тийм гуниг төрдөг юм уу бүү мэд. Гэхдээ арванхоёрдугаар сар бол зугаатай шүү дээ. Home Alone үзэж, бууз салатны төгс хослолыг зооглоод... Хамаг гоё дурсамж санаанд орчихлоо. Жил бүр адил зүйл үзэж, хийдэг. Гэхдээ цаанаа дулаан мэдрэмж өгдөг болохоор шинэ жилийн баярт дуртай. Манайх жил болгон байрныхаа гадаа гарч салют буудуулдаг байсан. Одоо аюултай болохоор больчихсон л доо. Миний хувьд шинэ жил гэдэг салют юм даа. Хэзээ билээ дээ шинэ он гарч байхад унтчихсан юм. Нэг сэрсэн бүх зүйл болоод өнгөрчихсөн тэгсэн ч “Заа за салютаа буудуулчихъя” гээд гарч билээ.
Төгсгөлд нь гэж хэлэхэд NENE бид хоёрын хамтарсан “Happy U Year” дууг сонсоод үзээрэй. Энэ дууг та бүхний Шинэ жилийн баяр болгоноор сонсдог дурсамжтай дуу болоосой гэж хүсэж байна”.
Нээрээ тийм, мартах шахлаа. Надтай адил ууттай бэлэг авахаа больсон гээд гуниглаж буй хүмүүс байна уу? Нулимсаа арч даа. U brand-ийн хэрэглэгч болсон байхад Мягмар гараг бүр авсан дата, нэгж хоёр дахин нэмэгдэхээс эхлээд олон олон бэлэг урамшууллаар тасардаггүй шүү. Шинэ оны мэнд хүргэе, найзууд аа!
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх