Ш.Энхийн-Од NCAA-ийн "Dayton" их сургуульд тоглоно


Б. Ирээдүй | YOLO.MN
2021-12-15

Шаравжамцын Энхийн-Од ирэх улиралд АНУ-ын "Dayton" их сургуулийн "Dayton Flyers" багт тоглохоор болжээ.

"Dayton Flyers" баг нь NCAA (National Collegiate Athletic Association)-ын сагсан бөмбөгийн нэгдүгээр лигт Атлантик бүсийн 10 багийн нэг болон тоглодог.

Өдгөө 19 настай 207 см өндөр "Mike" буюу Ш.Энхийн-Од нь Олон улсын спортын академи буюу "ISA"-ийн лигт сүүлийнхээ жил бүрэн тэтгэлгээр тоглохоор болоод байсан юм.

Түүнд Dayton их сургуулиас өнгөрсөн есдүгээр сард урилга ирсэн бөгөөд NCAA нэгдүгээр лигт тоглосон Монголын анхны тамирчин болох боломжтой.

Dayton Flyers багт одоо NBA-д тоглож буй Оби Топпин, Костас Антетокунмпо нар тоглож байсан.

#Спорт #Сагсанбөмбөг