“COVID-19” цар тахлын улмаас олон олон бизнес үйл ажиллагаагаа зогсоосоор байгаа билээ. Энэ давлагаанд Япон улс ч мөн “цохиулсанд” огтхон ч гайхах зүйлгүй юм. Ийнхүү олон жилийн түүхтэй “Ghibli” музей үйл ажиллагаагаа цааш үргэлжлүүлэхийн тулд дэлхий даяар оршин суух фэнүүдээсээ хандив тусламж хүсжээ.
“Ghibli” музей цар тахлын улмаас 2020 онд бүтэн таван сарын турш хаалгаа барьсан бөгөөд есдүгээр сард нь эргэн нээгдсэн ч гадаадаас ирэх жуулчдын тоо бага байсантай холбогдуулан зочдынх нь тоо эрс буурчээ.
Ийнхүү энэ оны долдугаар сард тус улсын Митака хотын захиргаа музейн үйл ажиллагаанд зориулж хандивын аян эхлүүлсэн бол саяхнаас энэхүү аянд дэлхийн бусад улс орны ард иргэд ч нэгдэх боломжтой болсон байна. Нэг хүн 5,000 болон түүнээс дээш хэмжээний иен хандивлах боломжтой.
Музейн хамт олон хандивлагчдын энэ сайхан сэтгэлд хариу болгож Hayao Miyazaki-гийн зурсан зураг бүхий талархлын хуудсыг илгээж байгаа гэнэ. Гэвч одоогийн байдлаар тэд хууль эрхзүйн асуудлын улмаас зөвхөн АНУ, Канад, Австрали, Сингапур зэрэг улсаас хандив хүлээн авч байгаа аж.
“Ghibli” студийн музей нь Япон улсын Митака хотод байрладаг бөгөөд 2001 онд үүсгэн байгуулагдаж байв. Уг музейн барилгын архитектураар тус студийн үүсгэн байгуулагчдын нэг, Японд төдийгүй дэлхийд танигдсан уран бүтээлч Hayao Miyazaki ажиллажээ.
Эх сурвалж: TimeOut
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх