Өвлийн улирлын ХАЛУУХАН болзооны санаанууд


Э. Анужин | YOLO.MN
2021-12-14

Бид дулааны улирлыг тэсэн ядан хүлээдэг ч жилийн энэ үеийг хайрлахгүй байхын аргагүй билээ. Хэдий өдөр богиносож, цаг агаар өршөөлгүй байж болох ч өвөл бол жилийн хамгийн романтик улирал юм. 

ЦАСАН ХҮН ХИЙХ

Хамтдаа ямар нэг зүйл хийж дууссаны дараах мэдрэмж гарцаагүй хамгийн романтик мэдрэмжүүдийн нэг. Хөвсгөр цас орсны дараа цасан хүн хийж дуусмагцаа халуун шоколад ууж, буйдан дээрээ тэврэлдэх сууж болох юм.

ЯВГАН АЯЛАЛ ХИЙХ

Хэдийгээр чи өөрийгөө алхдаг төрлийн хүн биш гэж бодож болох ч хайртай хүнтэйгээ хамт байх нь бодлыг чинь өөрчилж болох юм. Эцсийн эцэст онцгой нэгэнтэйгээ хамт цагийг өнгөрүүлэх нь хамгийн үнэ цэнтэй зүйл билээ.

МӨСӨН ТЭШҮҮРЭЭР ГУЛГАХ

Өвлийг цана, чарга, тэшүүргүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Хэрвээ хамтрагч чинь муухан гулгагч бол чи маш азтай байна. Түүний гараас атган хэрхэн гулгахыг зааж, унахад нь түшиж туслах нь та хоёрын харилцааг гүнзгийрүүлэх томоохон боломж юм.

ЦАНЫН БААЗ ОРОХ 

Хамтдаа чаргаар гулган жаахан хүүхэд шиг инээлдэж, агаарын лифтэнд суун байгалийг бишрэхээс илүү романтик зүйл гэж үгүй билээ. Цанын баазад том жижиг толгод руу уралдах, цасаар байлдах гээд өвлийн зугаатай болзоог бүтээгээрэй.

БАЯРЫН ГЭРЭЛТ ОРЧНООР ЗУГААЛАХ

Шинэ жил дөхөж хаа сайгүй гэрлэн чимэглэлээр гоёсон энэ үеийг ашиглаад хамтрагчтайгаа зугаалаарай. Үзэсгэлэнтэй гэрлүүдийг харахаас гадна бие биенийхээ зургийг дарж өгч ч болох юм.

ХАМТДАА ПИЦЦА ХИЙХ

Өдрийг хөгжилтэй өнгөрүүлж болох гайхалтай санаануудын нэг бол гарцаагүй хамтдаа хоол хийх юм. Пицца хүн бүрд таалагдахаас гадна аюулгүй сонголтуудын нэг гэдэгт итгээрэй. 

МУЗЕЙ ЭСВЭЛ УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙ ҮЗЭХ

Та хоёрын харилцаа эхэн үедээ байгаа бол музей үзэхийг санал болгож байна. Учир нь музейд та хоёр олон гайхалтай бүтээлийн талаар яриа өрнүүлж болохоос гадна ярих зүйл олдохгүй бол юу ч ярихгүйгээр хамтдаа алхаж болно. Урлагийн бүтээлүүд дунд харилцаагаа амжилттай эхлүүлэх боломжийг музей чамд олгох болно.

#Зөвлөгөө #Харилцаа #Болзоо