ЕБС, цэцэрлэгүүдийг шинэ жилийн баяр тэмдэглэхийг хоригложээ


Сондор | YOLO.MN
2021-12-13

Энэ долоо хоногт /12.13-12.17/ ерөнхий боловсролын сурагчид болон цэцэрлэгийн хүүхдүүд хичээллээд амарна.

Сурагчдын амралт эхлэх гэж буйтай холбогдуулан дөрвөн сайдын хамтарсан тушаал гарчээ. Үүнд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх шатны боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, сурагчдын дунд шинэ жилийг тэмдэглэн өнгөрүүлэхгүй байхыг аймаг, нийслэлийн Боловсролын газарт үүрэг болгожээ.

Мөн сурагчдын амралтын хугацаанд 10 хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд хүүхдээ харгалзах хүнгүй үлдээхгүй байхад дэмжиж ажиллахыг бүх шатны төрийн байгууллагуудад даалгаж, хувийн хэвшлүүдэд уриалжээ.

#Боловсрол #Шинэ жил