Батгатай тэмцэхэд чинь туслах хүнсний бүтээгдэхүүнүүд


Х. Болормаа | YOLO.MN
2021-12-13

Бидний хэрэглэж буй хоол хүнс амьдралын бүхий л зүйлсэд нөлөөлдөг гэж хэлж болох юм. Хооллолтын нөлөөнд хамгийн ихээр автдаг зүйлсийг нэг нь арьс билээ.

Ингээд энэхүү нийтлэлээрээ арьсны асуудлаа шийдэхэд чинь тусалж чадах хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.


БАТГА БА ХООЛЛОЛТ

Зөв хооллолтын тухай ярихаас өмнө хооллолт арьсанд ямар замаар нөлөөлдөг болохыг тайлбарлах нь зүйтэй байх.

Хүний биеийн энергийн эх үүсвэр бол нүүрс ус. Нүүрс ус агуулсан хүнсний бүтээгдэхүүн биед ороод глюкоз хэмээх сахарын нэгдэл болон задарч, цусаар дамжин энерги болон хувирдаг. Үүнээс цусан дахь сахарын хэмжээ гэсэн ойлголт бий болно.

Биед шаардлагатайгаас их хэмжээний глюкоз хуримтлагдсан тохиолдолд илүүдэл нь элэг болон булчинд хадгалагддаг. Гэхдээ бие дэх глюкозын хэрэгцээ болон элэг, булчин дахь багтаамж дүүрсэн бол уг илүүдэл сахар биед өөх болон шингэдэг.

Хэрэглэж буй хоол хүнс маань батга гарахад ямар хамаатай болохыг ойлгохын тулд инсулин гэх дааврыг ч мөн ойлгох шаардлагатай болдог аж. Инсулин нь цусан дахь сахарыг биеийн эсүүдэд энерги болгон хувиргахад нь тусалдаг учраас цусан дахь сахарын хэмжээ ихсэх бүрд инсулины хэмжээ ч мөн дагаад ихэсдэг байна.

Инсулин нь батга гарахад чухал нөлөөтэй андроген гэх өөр нэг дааврын ялгаралтыг идэвхжүүлдэг нь батга гаргахад нөлөөлөх гол шалтгаан болж байгаа юм. Андроген даавар арьсанд их хэмжээний тослог ялгаруулах дохио өгч, цаашлаад үрэвсэлт батга гаргах эхлэл тавигддаг. Дээрээс нь сахар ихтэй хүнс үрэвслийг сэдрээдэг тул гарсан батга ч мөн үрэвсэх аж.

Гэхдээ нүүрс ус агуулсан бүх хүнс муу гэсэн үг биш ээ. Нүүрс усыг сайн болон муу гэж хоёр ангилдаг. Биед ороод маш богино хугацаанд сахар болон задарч, цусанд дахь сахарын хэмжээг огцом нэмэгдүүлдэг хүнсийг “High-Glycemic Foods” гэдэг. Энэ төрлийн хүнсэнд ихэвчлэн боловсруулсан буюу лаазалж, савласан бүтээгдэхүүн багтдаг.

Харин биед ороод удаанаар сахар болон задарч, сахарын хэмжээг ч аажмаар нэмэгдүүлдэг төрлийнхийг нь “Low-Glycemic Foods” гэнэ. Энэ төрлийн хүнс инсулины түвшинг тогтвортой барьж, гарсан батганы үрэвслийг богино хугацаанд намжааж, нэмж гарахаас сэргийлдэг. 


Мөн батганы үрэвслийг намдааж, шинээр гарахаас сэргийлэх өөр олон төрлийн шим тэжээлтэй хүнсний бүтээгдэхүүн бий. Үүнээс дурдвал:

- Бүхэл үрээр хийсэн хүнс (арвай, бор будаа, хөц будаа, гурвалжин будаа, шар будаа, овьёос, эрдэнэ шиш, бүхэл үрийн талх г.м)

- Байгалийн сахар агуулсан хүнс (бүх төрлийн жимс, жимсгэнүүд),

- Бүх төрлийн нарийн ногоо, навчит, өнгө өнгийн, үндэслэг ногоонууд, мөөг,

- Бүх төрлийн самар болон үр (маалинга, чиа, хулууны үр г.м),

- Далайн бүтээгдэхүүнүүд (далайн замаг, хулд загас г.м),

- Бүх төрлийн шош, вандуй, сэвэгзарам (улаан шош, хар шош, цагаан шош, буурцаг, вандуй г.м) болон

- Бүх төрлийн мах (хонь, үхэр, гахай, тахиа, өндөг г.м) юм.

Ийнхүү бид хооллолтоос болж батга хэрхэн гардаг тухай ойлголттой боллоо. Тэгвэл аль хэдийнэ гарсан батгыг яах вэ?

Мэдээж батгашилтад нөлөөлөх хооллолтоос өөр хүчин зүйлс олон бий. Зөв хоолны дэглэм барьсан ч тодорхой үр дүнд хүрэхгүй байвал арьсны эмчид хандан зөвхөн өөртөө тохирсон эмчилгээг авах боломжтой юм.

Мөн витамин А, Е, антиоксидант, цайр зэрэг нь батгашилтийн асуудалд хамгийн сайн туслагч байх болно. Тэдний гол үүргүүдийг дурдвал, цайр батганы эдгэрэлт, витаминууд нөхөн төлжилт, антиоксидант сэтгэл санааг тайвшруулах замаар тослогийн ялгаралтыг бууруулдаг байна. Тиймээс гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авахдаа чамайг “хөөрхөн” болгох орц байгаа эсэхийг шалгаж байх нь байна шүү.

Мөн мэргэжилтнүүдийн зөвлөдгөөр лууван, амтат төмс, чангаанз зэрэг улбар шар, шар жимс, ногоо, бууцай болон хар ногоон навчит ногоо, улаан лооль, нэрс, бүхэл үрийн талх, бор будаа, киноа, цацагт хяруулын мах, хулууны үр, шош, вандуй, хулд, хар амар гэх мэт өөхтэй загас, самар зэргийг хооллолтдоо түлхүү хэрэглэснээр арьсаа өнгөлөг гэрэлтсэн бөгөөд эрүүл хэвээр нь хадгалах боломжтой байна.

#Зөвлөгөө #Гоо сайхан #Хоол хүнс