Японы Элчин Сайдын Яамнаас Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан “Монгол, Япон, Би, 50 дурсамж” сэдвээр мини-эссэ бичлэгийн уралдаан зарлаж байна.
Ирэх онд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэнэ. Одоогоор хоёр улсын хооронд чөлөөтэй зорчих боломжгүй хүнд нөхцөл байдал үргэлжилсээр байгаа ч өнөө үед интернетээр санал бодлоо хуваалцах боломж нээлттэй билээ. Ирэх онд тохиох энэхүү онцгой үйл явдлыг бүгдээрээ хөгжилтэйгөөр тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор хаанаас ч оролцож болох цахим эвентийг бид зохион байгуулах гэж байна.
Япончуудтай харилцах, Япон орноор аялах үед төрсөн Японтой холбоо бүхий сэтгэл хөдөлгөм дурсамжуудыг бид энэхүү цахим эвентэд оролцуулах тул та өөрийн сайхан дурсамжаасаа бидэнтэй хуваалцана уу.
Та бүхний ирүүлсэн мини-эссэнүүдээс бид шилдэг 50-ийг Facebook болон Twitter хуудсаар дамжуулан нийтэд танилцуулахаар төлөвлөөд байна. Нэг пост бүрт нэг мини-эссэ тавигдах тул уншигч таны сэтгэлд хүрсэн бол "лайк" дараарай. Хамгийн олон лайк авсан мини-эссений эзэнд тус Элчин Сайдын Яамнаас бяцхан шагнал гардуулах болно.
Оролцогчид доорх нөхцөлийг анхааралтай уншина уу.
Холбогдох мэдээллийг “Эссэ илгээх маягт”-д бөглөх, эсвэл е-мэйлээр бичиж Японы ЭСЯ-ны Соёл, мэдээллийн хэлтэс (public.diplomacy-section@ul.mofa.go.jp)-т илгээнэ үү.
Ирүүлсэн хувийн мэдээллийг доор дурдсанаас өөр зорилгоор ашиглахгүй:
Бид эвентийн явцад ирүүлсэн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй хадгалах бөгөөд эвент дууссаны дараа зохих ёсоор бүрэн устгах болно.
Бусад мэдээллийг https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/50jiliinoi_miniessay.html хуудаснаас авна уу.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх