2022 оны гол өнгө бол “Very Peri”


Миау | YOLO.MN
2021-12-10

Америкийн “Pantone Color Institue” хүрээлэнгийн мэргэжилтнүүд ирэх жилийн уур амьсгалыг тодорхойлох гол өнгийг зарлалаа. Энэ бол “Pantone 17-3938” кодтой нил ягаан өнгө!

Өнгө будгийн медиа салбарт нөлөөлөх нөлөөг судалдаг “Pantone Color Institute” хүрээлэнгээс бүдэг цэнхэр өнгийг амилуулах мэт үл ялиг нил ягаан туяатай энэ өнгийг “Very Peri” гэж нэрлэжээ. Энгийнээр, “blurple” /blue+purple/ буюу цэнхэр, нил ягаан өнгийн хослол ч гэж нэрлэж болох аж. Тэд “Very Peri”-г ирэх жилийн гол өнгөөр сонгосон шалтгаанаа:

- “Энэ өнгө бидний бүтээлч чанарын илрэл болох өөртөө итгэлтэй байдал болон сониуч байдлыг илэрхийлнэ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас бий болсон өөрчлөлтүүдийг хүлээн авч, амьдралдаа цоо шинэ алсын харааг бий болгоход тань энэ өнгө тусална” гэжээ.

2000 оноос хойш жил бүрийн гол өнгийг тодорхойлсоор ирсэн тэд 2021 оны онцлох өнгөөр “Pantone 17-5104” кодтой саарал болон “Pantone 13-0647” кодтой шар өнгийн хослолыг тодруулж байсан билээ.

Эх сурвалж: Teenvogue

#Сонин хачин #Гоо сайхан #Өнгө