Шинэ жилийн уур амьсгал хүний тархинд ЭЕРЭГЭЭР нөлөөлдөг


Миау | YOLO.MN
2021-12-09

Шинэ жил, Зул сарын баярын уур амьсгал хүний тархинд эерэгээр нөлөөлдөг болох нь судалгаагаар тогтоогджээ.

Копенхагений их сургуулийн тархи, мэдрэл судлалын Anders Hougaard, Ulrich Lindberg зэрэг эрдэмтэд Шинэ жил, Зул сарын баярын уур амьсгал хүний тархинд хэрхэн нөлөөлж буйг судалжээ. Тэд судалгаандаа нийт 20 хүнийг хамруулсан бөгөөд үүний аравт нь Зул сарын сэдэвт зургуудыг үзүүлж, үлдсэн аравт нь үзүүлэлгүй үлдээжээ.

Ийнхүү оролцогчдын тархийг MRI төхөөрөмжөөр хянахад Зул сарын сэдэвт зургуудтай танилцсан оролцогчдын тархины зулайн хэлтэн дэх мэдрэхүйн анхдагч болон хоёрдогч төвүүдийн үйл ажиллагаа нөгөө бүлэг хүмүүсийнхтэй харьцуулахад огцом идэвхжиж эхэлсэн байна. Тархины уг хэсэг нь хүний оюун санааны байдал, хүний сэтгэл хөдлөлийг таних тэргүүтэй олон үйл ажиллагааг зохицуулдаг билээ.

Эх сурвалж: Psychology Today

#Сонин хачин #Шинэ жил