Энэ өвлийн нүүр будалтын ЧИГ ХАНДЛАГА


Миау | YOLO.MN
2021-12-08

Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотод амьдарч буй бид Шинэ жил, Цагаан сар, Гэгээн хайрын баяр зэрэг тэмдэглэлт өдрүүдгүйгээр өвлийн улирлыг давшгүй билээ. Ийнхүү эдгээр өдрүүдэд гоо үзэсгэлэнтэй байдлаа хадгалан үлдэхэд чинь туслах нүүр будалтын санаануудыг танилцуулж байна.

БУДААГҮЙ МЭТ БУДАЛТ

Өвлийн зэврүүн цаг агаар арьсаа чийгтэй, уян зөөлөн байдлаар нь хадгалах хүслийг маань унтраадаг гэж хэлж болох юм. Гэхдээ бидэнд гэрэл /highlighter/, гялалзсан уруул өнгөлөгч /lip gloss/ гэдэг хоёр сайн найз байгаа гэдгийг битгий мартаарай.

ОЛОН ӨНГИЙН ТЕНЬ

Олон сарын турш хөл хорионд орж, хөл хорионоосоо гарсан ч элдэв баяр, тэмдэглэлт өдрүүдэд орох эрхээ хасуулсан бидний сэтгэлийг “галзуу” гэмээр будалт дэвтээж байна. Тиймээс нүдний теньний цуглуулгаас /pallete/ өдөр тутамдаа хэрэглэж чаддаггүй, бараг л цоо шинээр нь хадгалж буй тод өнгүүдээс туршаад үзээрэй.

УСАН ӨНГИЙН БУДАЛТ

Өдөр тутамдаа бусдын анхаарлыг тийм ч их татахгүй хэр нь цаанаа л нэг донжтой харагдахыг хүсвэл усан өнгийн тениэр нүдээ будаарай. Будалтаа үстэй багсаар сайн уусгаж өгвөл илүү гайхалтай харагдах болно. Яг л Hailey Bieber шиг!

УЛААН ХҮРЭН УРУУЛ

Өвлийн нүүр будалтын трэндийг танилцуулах энэхүү нийтлэлд улаан өнгийн уруулын будгийг дурдахгүй бол алдас болох байх аа. Жилийн аль ч улиралд, нэн ялангуяа хүйтний улиралд хамгийн сайхан харагдуулах улаан өнгийн уруулын будгийг улаан хүрэн, бор өнгийн будагтай хослуулан уусалттай будалт хийгээд үзээрэй.

СААТАЙ БУДАЛТ

Шинэ жилийн баяр дөхөж байгаа учир бусдадаа баярын “настр” оруулахын тулд өдөр бүр саатай будалт хийсэн ч болох юм. Угаасаа энэ баярыг саа, чимэглэлгүйгээр төсөөлшгүй шүү дээ.

90-ЭЭД ОНЫ МАТТЕ

Яг л “Friends” цувралд гардаг шиг бор хүрэн өнгийн нүдний тень, уруулын будаг ашиглан гайхалтай матте будалт хийгээрэй. Гэхдээ үүнийг орчин үеийн үслэг мэт хөмсөг, үл ялиг харагдах нүдний контуртай хослуулж ч болох юм.

Эх сурвалж: Cosmopolitan

#Гоо сайхан #Өвөл #Нүүр будалт