Хэдийгээр баян чинээлэг хүмүүс санхүүгийн хувьд асуудалтай хүмүүсийг бодвол илүү аз жаргалтай байдаг нь цөөнгүй судалгааны үр дүнгээр тогтоогдсон байдаг ч мөнгөө юунд зарцуулах нь бидний аз жаргалтай байдалд нөлөөлж болдог нь бас нэгэн судалгаагаар тогтоогджээ.
“Happy Money: The Science of Happier Spending” номын зохиолч, Британийн Колумбын их сургуулийн профессор Elizabeth W. Dunn 2008 онд цаг хугацаа, хөрөнгө мөнгө, технологи хүн төрөлхтний аз жаргалыг хэрхэн тодорхойлж буй тухай судалгаа хийжээ. Судалгааны ажлын үр дүнд бусдад бэлэг бэлдэх, энгийнээр бол бусдын аз жаргалын төлөө мөнгөө зарцуулах нь биднийг ихээхэн аз жаргалтай болгодог нь тогтоогдсон байна.
Илүү дэлгэрүүлбэл, судалгааны багийнхан судалгаанд хамрагдагсдыг өглөө сэрэхэд нь аз жаргалынх нь түвшинд тогтоож авчээ. Ингээд оролцогч бүрд дугтуйтай мөнгө өгсөн бөгөөд түүнийгээ тухайн өдрийн 17:00 цагаас өмнө зарцуулах даалгавар өгсөн байна.
Тэдний заримд нь тухайн мөнгөөр гар утас, байр, цахилгааны төлбөрөө төлөх, заримд нь өөртөө зарцуулах, харин үлдсэн бүлэг хүмүүст нь ойр дотнынхондоо бэлэг бэлтгэх чиглэл өгчээ. Оройн 17:00 болж оролцогчид аз жаргалын түвшнээ дахин тогтоолгов. Үр дүнд нь мөнгөө бэлэг авахад зарцуулсан бүлгийн оролцогчид бусад бүлгийн оролцогчдоос илүү аз жаргалтай байжээ. Цаашлаад, мөнгөө өөртөө бус бусдад зориулсан оролцогчид хамгийн аз жаргалтай байсан гэдэг.
Эх сурвалж: Psychology Today
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх