PETA "хүний арьсан" хувцасны цуглуулгаа танилцууллаа


Миау | YOLO.MN
2021-12-06

Амьтны эрхийг хамгаалдаг “PETA” байгууллага хүний арьсан хувцасны цуглуулгаа танилцууллаа.

Тэд уг танилцуулгаа “Urban Outraged” хэмээн нэрлэсэн ба үүнд бэлэн хувцас, цүнх, гутал болон гоёл чимэглэл бүхий бүтээгдэхүүнүүд багтсан байна.

Мэдээж энэхүү бүтээгдэхүүнийг хүний арьсыг дуурайлган бүтээсэн бөгөөд хүрэм дээр нь хүний царай, гутлан дээр нь хүний шүд, цүнхнээс нь хүний цус урсаж буй мэт загвартай байх аж. “PETA”-гийн гүйцэтгэх захирал Tracy Reiman энэ талаар:

- “Үхрийн арьс, ширийг барьж үзэхэд л тэр амьтны мал нядалгааны газарт мэдэрсэн айдас, өвдөлтийг мэдэрч байв. Бидний гаргаж буй энэхүү цуглуулга та бүхэнд дэлгүүрт худалдаалагдаж буй амьтны гаралтай бүтээгдэхүүнийг худалдан авахад бага ч гэсэн цочроо өгөх байх гэж бодож байна” хэмээжээ. 

Эх сурвалж: 9gag

#Сонин хачин #Хувцас загвар #PETA