Аав, ээжээсээ заавал асуух 50 асуулт


Чи эцэг, эхтэйгээ хэр их ярилцдаг вэ? Ярилцах гэхээр нэг л болж өгөхгүй, орчин бүрдэхгүй байгаа юм шиг санагддаг уу? Тэгвэл бид туслах болно. Дараах 50 асуултыг аав, ээжээсээ асууж нэгэн оройг хэзээ ч мартагдахааргүй өнгөрүүлээрэй. Амжилт!

  1. Та хоёр анх яаж танилцсан бэ?
  2. Хүүхэд өсгөхийн хамгийн хэцүү зүйл нь юу вэ?
  3. Намайг төрсөн өдрийн тухай ярьж өгөөч?
  4. Миний насан дээр байхдаа ямар хүн болохыг хүсдэг байсан бэ? Мөрөөдлөө биелүүлж чадсан уу?
  5. Хэрэв амьдралаасаа нэг зүйл өөрчлөх боломжтой гэвэл тэр нь юу байх вэ? Яагаад?
  6. Таны хувьд юу хамгийн үнэн бэ?
  7. Хэрвээ би эрэгтэй/эмэгтэй байсан бол надад ямар нэр өгөх байсан бэ?
  8. Миний насан дээр ямар хамтлаг сонсдог байсан бэ?
  9. Анхны хайрынхаа тухай ярьж өгөөч?
  10. Хамгийн анхны цалингаараа юу худалдан авч байв?
  11. Анхны харцаар дурладаг гэдэгт итгэдэг үү?
  12. Хийж байсан хамгийн эрсдэлтэй алхам, гаргаж байсан хамгийн зоригтой шийдвэр чинь юу вэ?
  13. Хамгийн холдоо хаа хүртэл аялж байсан бэ?
  14. Юунаас хамгийн их айдаг вэ?
  15. Одоогийн өндөрлөгөөс харахад таны хийж бүтээсэн хамгийн гайхалтай зүйл?
  16. Хийж байсан хамгийн сахилгагүй үйлдэл?
  17. Хүн амьдралын сайхныг таашаахад хэр их мөнгө хангалттай бол?
  18. Хамгийн их ичиж, санаа зовж байсан үе?
  19. Миний өгч байсан хамгийн гоё бэлэг юу вэ?
  20. Таныг ахлах сургуульд байхад найзууд чинь юу гэж хочилдог байсан бэ?
  21. Хэдэн удаа дурлаж байв?
  22. Миний насан дээр байхад өвөө эмээ хоёр танд хэр их шаардлага тавьдаг байсан бэ?
  23. Амьдралынхаа хамгийн жаргалтай мөчүүдээс гурвыг нэрлээч?
  24. Хэрвээ сугалаанд их хэмжээний мөнгө хожвол юу хийх вэ?
  25. Насанд хүрсэн хүн, тэр дундаа эцэг эх байхын юу нь хамгийн хэцүү санагддаг вэ?
  26. Хэрэв таны амьдрал тэр чигтээ кино байсан бол ямар нэртэй байх бол?
  27. Үе тэнгийн үхэр, хонь жилтнүүдийнхээ сул талыг нэрлээч?
  28. Хэнээс хамгийн их үлгэр дуурайл авдаг вэ?
  29. Хүүхэд наснаас чинь хамгийн тод үлдсэн дурсамж?
  30. Хамгийн хайртай тоглоом чинь юу байсан бэ?
  31. Ямар хичээлдээ дуртай байв? Яагаад?
  32. Хамгийн анхны ажлаа хэзээ хийж байсан бэ?
  33. Бага байхдаа ямар нэг зүйл цуглуулдаг байсан уу?
  34. Хэн нь анх үерхэх санал тавьсан бэ? Ер нь тэр процесс яаж болж өнгөрсөн бэ?
  35. Хамгийн хэцүү санагдаж байсан үе хэзээ байв?
  36. Үргэлж хийхийг хүсдэг байсан ч хийж чадаагүй зүйл байгаа юу?
  37. Олны танил хүнтэй уулзаж байсан удаа бий юу?
  38. Миний насан дээр байгаа өөртөө ямар нэг зүйл хэлэх боломжтой байсан бол юу гэж зөвлөх байсан бэ?
  39. Миний давуу болон сул тал юу вэ?
  40. Надад одоогийн маань нэрийг өгөөгүй бол өөрөөр хэн гэж нэрлэе гэж ярилцаж байсан бэ?
  41. Технологийн хурдацтай хөгжлийн талаар юу гэж бодож байна? Тэр дундаа сошиал сувгуудын тухай?
  42. Өсвөр насандаа чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг байв?
  43. Та хоёрын юу нь хамгийн сайн тохирдог гэж боддог вэ? Хосын жороосоо хуваалцаач?
  44. Аавын/ээжийн сул тал нь юу вэ? Ямар зан нь огт засраагүй вэ?
  45. Анх хэдэн насандаа согтууруулах ундаа хэрэглэж үзсэн бэ?
  46. Санхүүгийн сахилга батын талаар та юу зөвлөх вэ?
  47. Шинэ жилээр авч байсан хамгийн гоё бэлэг?
  48. Амьдралдаа гаргаж байсан хамгийн том золиос юу вэ?
  49. Хэрвээ алдартнууд дундаас таван хүнийг оройн хоолонд урих боломжтой бол тэдгээр нь хэн байх вэ?
  50. Ухаантай болон ухаалаг байхын ялгаа нь юу вэ?

#Сонин хачин #Асуултууд #Харилцаа