Өмнөд Солонгосын YG энтертайнмент өчигдөр нэгэн мэдэгдлийг хийжээ.
Тухайлбал, BLACKPINK хамтлагийн албан ёсны YouTube сувгийн дагагчийн /Subscribers/ тоо 70 саяд хүрснээр тэд YouTube платформ дээр хамгийн олон дагагчтай уран бүтээлчээр тодорсон байна. Харин тэдний YouTube сувгийн нийт бичлэгийнх нь үзэлт 32 гаруй тэрбумд хүрсэн аж.
Орчин цагийн шилдэг цахим нэвтэрхий толь болох “Wikipedia”-д тэмдэглэснээр YouTube дээр хамгийн олон дагагчтай уран бүтээлчдийн жагсаалтын удаах байруудад дуучин Justin Bieber 66.3 сая, BTS хамтлаг 61.1 сая, Marshmello 54.3 сая, Ed Sheeran 50.4 сая дагагчтайгаар тус тус бичигддэг байна.
Эх сурвалж: Allkpop
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх