Deep Learning Competition Mongolia 2022 тэмцээний бүртгэл эхэллээ


YOLO.mn | YOLO.MN
2021-11-18

Deep Learning Competition Mongolia 2022 тэмцээн нь “Бүтээх эрдмийн технологи” болон “Deep Learning”-ыг ашиглан бүтээл (хялбаршуулсан загвар) зохион бүтээж, эдгээр бүтээлээс бий болсон “бизнесийн чадавхи”- г компанийн үнэлгээ болгон үнэлүүлж, өрсөлдөх уралдаан юм.

Тус тэмцээнийг Монгол улсад Deep Learning буюу гүн сургалтыг өргөн хүрээнд таниулан хөгжүүлэх, ICT болон инженерийн боловсон хүчинг бэлдэж хөгжүүлэх зорилготойгоор БШУЯ, Монголын Технологийн Коллежийн Үндэсний Холбоо, МУИС, ШУТИС ерөнхий зохион байгуулагчаар зохион явуулах гэж байна. ЖАЙКА нь Монгол улсын IT-ийн салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжиж ажилладаг бөгөөд хамтран зохион байгуулагчаар оролцоно.

Энэхүү тэмцээн нь Японд 2019 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа юм. Япон дахь анхны тэмцээнд Нагаока Үйлдвэрийн технологийн коллежийн харьяа Монгол оюутнуудын баг аварга болж, 1 сая иенийн шагналыг хүртэн улмаар компани байгуулсан билээ.

Монголд анх удаа зохион байгуулагдаж буй тус тэмцээний шагналын сан: Түрүүлсэн баг 6,000,000 төгрөг, дэд байрын баг 3,000,000 төгрөг, 3-р байрын баг 1,000,000 төгрөг төлөвлөж байна.

Бүртгэлийн хугацаа: 2021 оны 11 сарын 28-ны өдөр хүртэл

#Мэдээ #Уралдаан #Технологи