Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 33 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Төгсжаргалын Эрдэм галаас хүний амь аварч, нэг гэр бүлийг элэг бүтэн амьдралд тусалсан талаар өмнө нь мэдээлсэн.
Хүүд Боловсролын шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Сайдын нэрэмжит шагнал гардуулахаар шийдвэрлэжээ.
Сурагч Т.Эрдэм "Би өдөр сонгоныхоо хичээлээ тарчхаад гэр лүүгээ явж байхдаа галын аюулд өртсөн хүнд тусалсан. Амьдралдаа анх удаа хүний амийг аварсан. Тэр үедээ балмагдаад үнэхээр сандардаг юм байна билээ. Гэхдээ л хүнд тусална гэдэг бол ялангуяа хүний амь насыг аварна гэдэг бол үнэхээр сайхан. Нэг гэр бүл ч гэсэн элэг бүтэн амьдарч байвал үнэхээр гоё санагдаж байна.
Өвөө минь цагдаа байсан. Надад үргэлж л хүнд тусалж байгаарай, хүнтэй эелдэг харилцаж байгаарай, сайн хүн болоорой гэдэг байсан. Хүн аварч байхдаа би яг л цагдаа болчихсон хүнд туслаад явж байгаа юм шиг л санагдсан. Тийм болохоор би заавал цагдаа болж олон хүний амь насыг аврах болно" хэмээсэн ярьсан.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх