Хүүхдүүдийн урласан керамик бүтээлийн "АНИРГҮЙН МЭДРЭМЖ" үзэсгэлэн болно


Цацаа | YOLO.MN
2016-10-21

Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн урласан керамик бүтээлийн "Аниргүйн мэдрэмж" тэмтрэхүйн төслийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 15 цагт Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болох гэж байна.

Монголын уран зургийн галерей, Швейцарийн хөгжлийн агентлаг, харааны бэрхшээлтэй хүүхдийн  116 дугаар сургууль, Клей арт керамик арт студийн хамтран хэрэгжүүлсэн энэхүү үзэсгэлэнд 20 хүүхдийн нийт 122 ширхэг керамик гар урлалын бүтээл тавьсан байна.

Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд керамик урлалын сургалт явуулснаар сургалтад хамрагдсан 20 хүүхдэд урлагийн боловсрол олгох, цаашлаад нарийн мэргэжлийн уран бүтээлч болох, хэдий хараагүй ч бусдад  урлагийн бүтээл туурьвих чадвартай, хүсэл сонирхолтой гэдгийг харуулах зорилготой гэнэ.

Үзэсгэлэн аравдугаар сарын 21-25-ны өдрүүдэд СТӨ-ний Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болно. Мэдээллийг 88054696 утсаар лавлана уу.

#Freetime #Art #DIY #nature #Керамик