АНУ-ын Калифорни мужийн Сан Диего хотын нэгэн нүдний эмч үзлэгтээ iPhone 13 Pro Max загварын гар утасны камерыг ашиглажээ.
Өнгөрөгч сард технологийг тэргүүлэгч “Apple” компани iPhone 13 гар утасны шинэхэн загваруудыг танилцуулсан. Эдгээр загварууд нь зураглалыг илүү бодит болгож, онцлох хэсгүүд дээр фокус өгөх Cinematic горимтой. Нэг ёсондоо мэргэжлийн камерыг орлохуйц хүчин чадалтай болсныг та бүхэн мэдэх байх.
Харин Томми Корн бол катаракт (нүдний эмгэг), нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах мэс заслын чиглэлээр мэргэшсэн эмчээс гадна гэрэл зургийн хоббитой нэгэн. Өнгөрсөн долоо хоногт тэрээр iPhone 13 Pro Max загварын гар утсыг ашиглан өвчтөндөө үзлэг хийжээ. Тэрээр:
- “Хэрэв та харааны ямар нэгэн бэрхшээл, эмгэгтэй бол эмнэлгийн үзлэгт тогтмол хамрагдах шаардлагатай. Ихэнх тохиолдолд эмчилгээ хийлгэнэ. Бидний хувьд өмнө нь хийсэн эмчилгээгээ хэр үр дүнтэй болж буйг мэргэжлийн камерын тусламжтайгаар шалгадаг байсан. Би л гэхэд 105 мм f/2.8 макро Nikon D800 камер ашигладаг байсан юм. Өвчтөнийхөө нүдний зургийг нь дарж, зургаа компьютер руугаа зөөж, өвчтөнийхөө түүхэнд хавсаргадаг тул цаг их ордог байлаа.
Харин iPhone 13 Pro Max загварын гар утасны камер мэргэжлийн түвшинд хүрсэн учраас ажилдаа ашиглахад хялбараас гадна цаг хугацаа ч хэмнэж байна. Цаашлаад эмнэлгийн хяналтад байдаг өвчтөнүүд нүднийхээ зургийг дарж явуулаад гэртээ байхдаа ч шаардлагатай зөвлөгөөг авах боломжтой болсон байна” гэжээ.
Эх сурвалж: Times Now News
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх